Тод мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Улсын Их Хурлын байнгын хороодын 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Үйлдвэржилт-ийн бодлогын байнгын хороо |
· “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын ашиглалтын талаарх мэдээлэл |
10.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 8 гишүүн 2024.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/ · Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан · Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан · “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй” · Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Бусад |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
14.00 |
“Үндсэн хууль” |
Тод мэдээ
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталлаа
Тод мэдээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхлэхэд 4 хоног үлдлээ
Тод мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тодруулбал, нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг 30 хоног болгох талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд нар, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан санал хэлсэн юм.
Гишүүдийн гаргасан саналаар Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгахаар тогтсон юм. Ийнхүү “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 13 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/05/11
ИНЕГ-ын мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалтыг шалгаж, Зөвлөмж хүргү...
-
Өнөөдөр2023/01/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
-
Өнөөдөр2021/03/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2023/04/13
Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна