Тод зураг
Иргэд биечлэн уулзахгүй, мөнгө шилжүүлснээсээ болж хохирдог...
Эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор интернет, цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэж зар байрлуулж, цаашлаад сумын Тамгын газрын ажилтан нартай утсаар ярьж, ““Жайка” олон улсын байгууллагын ажилтан, таныг тусламж авах хүмүүсийн жагсаалтад оруулсан”, мөн “Танай сумаас 2-3 хүнийг хамруулахаар болсон” гэх мэтээр хуурч мэхлэн мөнгө залилан авч байсан үйлдэл нь тогтоогдож, цагдаагийн байгууллагад шалгагджээ.
Уг хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн түүний утсаар хэлсэн үгэнд итгэн мөнгө шилжүүлсэн бөгөөд залилагч хохирогчдоос мөнгө шилжүүлэн авахдаа бусдын дансыг ашиглаж байжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн хоёр дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үүнээс гадна энэ хэрэгтэй холбоотойгоор хэн нэгэн этгээд иргэд рүү ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж утсаар холбогдсон төдийд мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгой сэрэмжлүүллээ.
Мөн ойр дотны хүний тань “фэйсбүүк”, и-мэйл хаягаас “яаралтай мөнгөний хэрэг гарсан”, “эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо” гэх мэт янз бүрийн шалтгаан дурдаж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатайг анхааруулав.


Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Үйл явдал2021/03/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2025/02/26
Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
-
Үйл явдал2024/07/17
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2026/01/28
Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
