Тод зураг
Хадгалалтын горим зөрчиж хадгалсан 150 ширхэг бялууг устгууллаа

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хадгалалтын горим зөрчиж хадгалсан 150 ширхэг бялууг байгууллагын дотоод хяналтаар нь устгуулах арга хэмжээ авч илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар шийтгэл ногдуулан, хялбаршуусан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, албан даалгавраар зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.
Цаашид үйлдвэрлэгч Аж ахуй нэгж, иргэн нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хадгалалтын горимд хяналтаа сайжруулж ажиллахыг анхааруулж байна.


Эх сурвалж: НМХГ
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Өнөөдөр2025/03/17
Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
-
Өнөөдөр2022/11/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Өнөөдөр2021/04/20
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2023/06/14
Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа