Үйл явдал
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Үйл явдал
Монголбанкны нэрэмжит уралдааны шилдэг залуу судлаачид тодорлоо
Өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм. Залуу судлаачид нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой дүгнэж, гарах үр дагаврыг тооцоолон шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, бодит өгөгдөлд тулгуурласан судалгааны шинэ арга зүйг ашиглан судалгаа хийж байгааг шүүгчид онцолж байлаа.
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан юм. Тус хүрээлэнгийн захирал Х. Анхсүрэн “Монголбанкны нэрэмжит ‘Залуу судлаач’ уралдаан нь цөөн хүний хооронд өрсөлдөх тэмцээн бус, харин эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, залуусыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монголбанкны хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг юм. Монгол Улсын банк, санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллага болох Монголбанканд өндөр мэдлэг, ур чадвартай эрдэмтэн, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчид ажиллаж байна. Энэхүү уралдааны ялагчид эдгээр мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, туршлагаас нь суралцах, цаашдын судалгааны замналдаа бодит дэмжлэг авах боломж нээгдэж байна” хэмээн онцоллоо.
Шилдэг долоон бүтээлээс “Зэсийн үнийн шокын Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан М. Даваанням, Б. Эрдэнэ-Очир, Б. Насанбуян нар шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Хоёрдугаар байранд “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” бүтээлээрээ МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц. Номиндарь, Г. Намуунцэцэг нар, гуравдугаар байранд “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ухаан ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Ш. Түшиг, Б. Төгсбилэг, А. Энхдэлгэр нар тус тус шалгарлаа. Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Л. Пүрэвжав “Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрөлжилтийн боломжийн бүтээгдэхүүний түвшний шинжилгээ” бүтээлээрээ тусгай байранд шалгарсан байна. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон зургаан оюутан Монголбанканд дадлага хийх батламж гардан авлаа.
Үйл явдал
Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлтийн үеэр төслийн хүрэх үр дүнгийн талаар онцоллоо.
Тухайлбал, Мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац хэтэрч, малын ашиг шим буурснаас отор нүүдэл хийхээс өөр аргагүй болсон, малын өвчлөл нэмэгдсэн гээд шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсан. Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлыг нэг нэгээр нь шийдэх гэж явдаг байсан бол одоо цогцоор нь шийдэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ бол амьдрал, практик дээр хэрэгжээд бодитой үр дүн нь гарсан төсөл. Үүнийг улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт нэвтрүүлье гэдэг том зорилго тавьж байгаа. Төсөл хэрэгжих аймаг, сум, багийн Засаг дарга нар орон нутагтаа малчдаа зөв удирдаж, манлайлан ажиллаасай гэж хүсэж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төсөл эдийн засаг, нийгмийн олон чухал үр өгөөжийг авчирна. Малын эрүүл мэнд, чанарт ахиц гарч, малын ашиг шим сайжирснаар малчин өрхийн орлого нэмэгдэнэ, залуус өсөж төрсөн нутагтаа нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн аж төрөх хүсэл сонирхол сэргэнэ. Байгаль, цаг уурын эрхшээлд бус өөрсдийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр тогтвортой мал аж ахуй эрхлэх боломж бүрдэнэ.
Ирэх намар есдүгээр сарын 15 гэхэд энэ төслийн эхний үр дүн гарна. Дараа жилийн хавар бид төсөл хэрэгжих 17 аймаг, 25 багийн тоог 160 баг болгож нэмэгдүүлнэ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт хэрэгжүүлнэ. Ингэж чадвал мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт том ахиц гарна. Малын ашиг шим, түүхий эдийн чанарт дэвшил гарна. Эцсийн дүнд нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ.
Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас багийн Засаг дарга хүртэл нэгэн сэтгэлээр хамтарч ажиллаж гэж уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэв.
Энэ үеэр салбарын яамнаас Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, 2025 онд Монгол Улс 846 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлснийг онцлон дурдав.
Мөн дотоодын 1.3 сая жуулчны урсгал 400 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосныг мэдээллээ. Цаашид энэхүү өсөлтийг хадгалж, 2030 он гэхэд гадаадын жуулчдын тоог 2 саяд, салбарын экспортын орлогыг 4 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг дурдлаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн 2026 онд ашиглалтад орох “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын хүрээнд байгуулах “Дижитал музей”-н төслийн талаар санал солилцов.
Уг төсөл нь Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн технологийн шийдлээр олон улсад сурталчлах, музейн менежментийг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байгааг талууд онцоллоо.
Үүний зэрэгцээ Засгийн газраас баталсан 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд “Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар албан ёсны хүсэлтийг Сангийн яамаар дамжуулан хүргүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд талууд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, түншлэлийн хүрээг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
-
Дэлхий нийтээр..2021/05/17
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2021 оны нэгдүгээр улирлын цэвэр ашгийн төлөвл...
-
Дэлхий нийтээр..2023/11/03
Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна
-
Дэлхий нийтээр..2024/11/18
ЭХЗХ: Цахилгаан эрчим хүчний үнэ тариф шинэчлэгдлээ
-
Үйл явдал2022/01/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
