Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ижил санхүүжилттэй боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагат  хэвтэн эмчлүүлэхэд 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол ЭМДҮЗ 28 дугаар тогтоолоор төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд  ижил санхүүжилттэй болсон.

Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ бүхий төрийн болон хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг 400 мянган төгрөг болгож санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Ингэснээр даатгуулагчид маань төрийн өмчийн эмнэлэгт оочерлох шаардлагагүй бөгөөд өөрийн хүссэн хувийн өмчийн эмнэлгүүдээс сонгон  үйлчлүүлэхээс гадна даатгуулагчийн халааснаас гарах зардал багасаж байгаа юм.

Мөн Уламжлалт эмчилгээ, Сувиллын тусламж, үйлчилгээ, Сэргээн засах тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110 мянган төгрөгийг хөнгөлдөг байсан бол 250 мянган төгрөгөөр хөнгөлдөг боллоо.

Эх сурвалж: ЭМДЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод зураг

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа

Огноо:

,

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

  “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгуулллаа.

   “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид ажиллан, татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

Огноо:

,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Мөн Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгуудад савтай цэцэг байрлуулах аж. Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлан хашлагыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээгдлээ

Огноо:

,

Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ.

“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 кг хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм.

Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олон нийтэд харуулах энэхүү танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж "Холограмм угтагч, хөтөч", "6D хэмжээст хөдөлгөөн мэдрэгчид суурилсан боловсрол, сургалт, танин мэдэхүйн контент”, интерактив самбар болон АR дэлгэцэнд суурилсан "Санхүүгийн боловсрол, мультимедиа контентын үндсэн аппликейшн" зэргийг нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэнэ.

Төлбөрийн хэрэгслийн түүхийг нэг дороос үзэх боломжтой энэхүү танхимд иргэд Ковид-19 цар тахлын тархалтын нөхцөл байдал намжсаны дараа зочилж үзэх, мэдээлэл авах нь нээлттэй байна.

Монголбанкны Эрдэнэсийн сан

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох