Өнөөдөр
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсен Троэн нар уулзлаа
Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсныхаа дараа хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзаж, айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, айлчлалаар яригдсан асуудлуудад өндөр хэмжээнд анхаарал хандуулж өгөхийг хүсэв.
Ялангуяа, Монгол Улс Үндсэн хуульдаа Баялгийн сантай байх, түүгээрээ дамжуулан байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгш хүртээх заалт оруулснаа хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд Норвег Улсын баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгасан юм. Хатагтай Троэн мөн “Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” тул энэ санг үүсгэн байгуулсан болоод үйл ажиллагааг нь өдийг хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд талууд сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар дэлгэрүүлэн ярилсан юм.
Мөн хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, салбарын болон өндөр, дээд хэмжээндээ цаашид ямар чигт, хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Өнөөдөр
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Өнөөдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Өнөөдөр
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Тод зураг2019/12/18
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа
-
Тод зураг2020/07/20
Тагтаа, гөлөг хоёрын гайхамшигт нөхөрлөл...
-
Тод мэдээ2022/01/31
ЭМЯ: Коронавируст халдварын 1206 тохиолдол шинээр бүртгэгдлээ
-
Тод мэдээ2022/01/10
Иргэдийг сайн дурын үндсэн дээр 4 дүгээр тунд хамруулж байна
Сэтгэгдэл