Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас баржээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа.
 
Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.
 
Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

ХЭҮК-ын төлөөлөл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцлоо

Огноо:

,

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 3 дугаар тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа 2024 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хэлэлцэж байна.
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороодод А статус бүхий хүний эрхийн үндэсний байгууллагууд Засгийн газраас хараат бусаар хөндлөнгийн илтгэл хүргүүлдэг бөгөөд хороодын хуралдаанд бие даан оролцож, мэдээлэл хийдэг.
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж Комиссын гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцож байна.
 
Чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн хаалттай хуралдаанд Комиссын төлөөлөгчид мэдээлэл хийв.
 
Энэхүү мэдээллийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинд хийж буй шинэчлэлийн үр дүн, бүтэц тогтолцоонд буй сул талууд, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бус мөрдөн шалгах тогтолцоог бий болгох тухай болон шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлж буй алба хаагчдын хандлагыг өөрчлөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдод чиглэсэн нөхөн олговорыг шийдвэрлэх, сэтгэл засал, нийгмийн амьдралд хэвийн ороход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага, хүүхэд, эмэгтэйчүүд, бүх насаараа хорих ял эдэлж буй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хорих байгууллагуудын нөхцөл байдал, материаллаг нөөцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд нийцүүлэн сайжруулах зэрэг асуудлуудыг хөндөв.
 
Хорооны гишүүд Комиссын гишүүдээс тодруулга авснаар хаалттай хуралдаан өндөрлөлөө.
 
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Чуулганы нээлттэй хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн өгсөн хараат бус мэдээлэлд тулгуурлах Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны гишүүд Засгийн газрын төлөөлөгчдөөс асуулт тавилаа.
 
Чуулганы 11 дүгээр сарын 13-ны өдрийн нээлттэй хуралдаанаар Засгийн газрын төлөөлөл Хорооны гишүүдийн тавьсан асуултад хариулт өгснөөр Хороо тайланг хэлэлцэж дууслаа гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Огноо:

,

Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. 

Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав. 

Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот” гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ. Такашима нь “Шонхрын арал” гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн.

"Хубилай хааны усан флот" дурсгалын зоосны үзүүлэлт: 

  1. Жин: 50 грамм                                                                 
  2. Он: 2024                                                           
  3. Нэрлэсэн үнэ: 750 төгрөг                                
  4. Металл: Зэс (Алтаар бүрсэн)                                          
  5. Диаметр: 38.61 мм                                                                 
  6. Чанар: Proof                                                                        
  7. Технологи: Smartminting, Ultra High Relief  

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал болон баримтжуулалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан Япон улсын судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэсэн бөгөөд зоосыг бүтээхэд тус улсын Мацүра хотын захиргаа, музей, “Нара” их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажиллалаа.

Ташрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сан нь 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан “Хубилай хаан” 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс-Япон Улс” 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд “Монгол-Япон 50 жил” 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд “Хубилай хааны зарлиг” ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлүүлэн  худалдаанд гаргаж байсан юм.  

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг болон холбогдох бусад албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулан, ажилласан гэлээ.

Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 06, 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэргээр томьёолсон гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээУг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20-д төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, санал хураалт явуулахгүй бөгөөд ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулна гэсний дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8 санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээс зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Сайнзориг нараас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн Төсвийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд уг саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн нийт 7 зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд эдгээрийг Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан бусад саналын хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 3 санал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд уг саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Б.Энхбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Ж.Ганбаатар,  Л.Мөнхбаясгалан, О.Батнайрамдал, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Ц.Мөнхбат, Б.Уянга, Д.Энхтүвшин, Б.Заяабал, А.Ганбаатар гишүүн асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах” гэснийг “тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчлөхөөр болсон. Гэхдээ тогтворжуулах татварын орчин гэдгээ татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэсэн байна. Энэ заалт нь Монгол Улсын өмнө нь байгуулсан болон ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлнө гэлээ. Тэрбээр, хуулийн төслүүдийн дээрх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улс татварын маргаантай байгаа энэ цаг үед хэрхэн нөлөөлөхийг лавлав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, “Б.Энхбаяр гишүүн ажлын хэсэг болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар зарчмын зөрүүтэй тодорхой санал гаргаагүй. Хэрэв тодорхой санал байгаа бол хураалгахад бэлэн” гэсэн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хуулийн төслүүд дэх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улстай холбоотой татварын маргаантай асуудалд “Оюутолгой” компанид давуу байдал үүсгэхгүй. Монголын талын байр суурьт сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байгаа юм. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм.  Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, энэ хуулийг батлахын цаана Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн томоохон бодлогыг дэмжих, ажлын байр бий болгох, шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, Монгол Улс гадаад харилцаандаа ямар байр суурь баримталж буйг харуулах гээд олон асуудлыг хөндөж байгаа. Иймд энэ талаар иргэдэд зөв мэдлэг олгох, цаашдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн түлхүү хувийг орон нутагт үлдээхэд анхаарах, ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх, орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд энгийн хувьцаанаас авах эрхийг нээх зэрэг асуудалд Засгийн газар анхаарч, бодлого гарган ажиллахыг хүсэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ашигт малтмалаа ашиглуулж байгаа сум орон нутаг болон иргэдэд ашиг хүртээх, үр өгөөжийн асуудалд төсөл хэрэгжүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх  зэрэг тулгамдсан асуудалд салбарын яам бодлого гарган ажиллаж байгаа хэмээв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Монгол Улс атомын цахилгаан станц барих асуудлыг орхигдуулан, шар нунтгийг үйлдвэрлэхийг дэмжиж буй шалтгааныг тодруулаад Засгийн газар цахилгаан станц барих асуудлыг хуульд тусгах боломжийн талаар хөндлөө.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Франц улстай хамтран “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх зорилтыг дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа хуулийн төслийг нэг гэрээнд зориулах бус хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг тодорхой болгоод цаашдаа олон гэрээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Хууль батлагдсанаар ямар нэг асуудлыг хатуу зохицуулалгүй, хөрөнгө оруулалтын асуудлыг гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Иймд атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ураны төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барих асуудлыг судалж, шийдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх асуудлыг цаашдаа стратегийн бусад орд газрын ашиглалтад баримтлах эсэхийг лавласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлье гэвэл цаашдаа төр эзэмшлийнхээ хувийг тогтоож, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээлгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчидтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах гэрээ хийх нь чухал хэмээв.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсад хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал гэдэгтэй Улсын Их Хурлын гишүүн Б.Шижиртэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хууль эрх зүйн орчны тогтворгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт гээд хэд хэдэн томоохон асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь монголчууд хохирч байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг нэг гэрээ бус цаашдаа Монгол Улс цөмийн энерги, ураны чиглэлээр хийх хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг хангах гишүүд маань төвлөрч, анхааралтай ажил хэрэгч оролцож, ажиллах шаардлагатай гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Нэгдсэн хуралдаанд асуулт, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч нэг хүртэл цагаар сунгаж болно.” гэснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөс асуулт, хариултыг 120 минутаар тогтоосон ч, дахин нэг цагаар сунгасныг мэдэгдэв.

Ийнхүү хуулийн төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг цаг сунган үргэлжлүүлсний дараа үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2 цаг 43 минут

Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ...

Тод мэдээ2 цаг 47 минут

ХЭҮК-ын төлөөлөл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуул...

Тод мэдээ2 цаг 54 минут

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарл...

Тод мэдээ2 цаг 59 минут

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Тод мэдээ3 цаг 24 минут

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага ...

Тод мэдээ3 цаг 31 минут

"Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэг...

Тод мэдээ3 цаг 42 минут

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа

Тод мэдээ4 цаг 27 минут

Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн ...

Өнөөдөр4 цаг 32 минут

“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзэ...

Өнөөдөр4 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Тод мэдээ2024/11/14

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хий...

Тод мэдээ2024/11/14

"К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл" хэрэгжиж байна...

Тод мэдээ2024/11/14

ЗГ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын ...

Өнөөдөр2024/11/14

Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буу...

Тод мэдээ2024/11/14

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд далбааны эзэн у...

Тод мэдээ2024/11/14

АБГББХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...

Тод мэдээ2024/11/14

АҮББХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн...

Тод мэдээ2024/11/14

БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын...

Тод мэдээ2024/11/14

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээн...

Өнөөдөр2024/11/14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/11/13

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Тод мэдээ2024/11/13

“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

Тод мэдээ2024/11/13

Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал...

Тод мэдээ2024/11/13

ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ху...

Тод мэдээ2024/11/13

ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгө...

Тод мэдээ2024/11/13

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа

Тод мэдээ2024/11/13

УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа

Тод мэдээ2024/11/13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн ...

Өнөөдөр2024/11/13

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Тод мэдээ2024/11/12

“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана

Санал болгох