Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна

Огноо:

,

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.  

Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба

Ажлын албаны 51-267155

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн саналуудаар санал хураалт явуулсан юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8.1.4 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 9.1.9 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201 дүгээр зүйлийн 201.4 дэх хэсгийн “хувь” гэсний өмнө “үндсэн” гэж нэмж, мөн зүйлийн 201.6, 201.7 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” өөрчлөн найруулахыг; төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201.9 дэх хэсгийн “олборлосон” гэсний дараа “цацраг идэвхт” гэж нэмэхийг; мөн зүйлийн 6 дахь заалтын 28.2.12 дахь заалтын дугаарыг “28.2.11” гэж өөрчилж, 4 дүгээр зүйлийн “28 дугаар зүйлийн” гэсний дараа “28.2.11 дэх заалтын дугаарыг “28.2.12” гэж, мөн зүйлийн” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.3 дахь хэсгийн “олборлолт,” гэсний дараа “баяжуулалт,” гэж, “аюулгүй” гэсний дараа “булшлах” гэж тус тус нэмж,  мөн хэсгийн “гүйцэтгэх” гэснийг “гүйцэтгэж” гэж өөрчлөх саналтай холбогдуулан С.Ганбаатар гишүүн үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.4.1 дэх заалтын “батлан мөрдөх” гэснийг “баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах” гэж өөрчилж, 34.4.2 дахь заалтын “нэн” гэснийг, 34.8 дахь хэсгийн “15.2.1,” гэснийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн бол мөн зүйлийн мөн заалтын 34.5 дахь хэсгийн “төрийн дансанд” гэснийг “Монгол банкан дахь Ирээдүй өв сангийн валютын тусгай дансанд” гэж өөрчлөх саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч Байнгын хороонд өгөв.

Төслийн 2 дугаар зүйлийн “5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн өгүүлбэр,” гэснийг хасахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 85 нь дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын 5.4 дэх хэсгийг 1 дүгээр зүйлд шилжүүлж, 5.5 болгон  “2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг: “5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.”” гэж өөрчлөн найруулахыг Улсын Их Хурлын 87 гишүүн дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 12.2 дахь хэсгийн “байцаагчийн” гэснийг “байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх найруулгын санал мөн дэмжигдсэн.

Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй, зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар саналаа буцаан татсан тул 5 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг батлах санал хураалтыг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 104 гишүүний олонх “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-т заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас баржээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа.
 
Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.
 
Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ХЭҮК-ын төлөөлөл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцлоо

Огноо:

,

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 3 дугаар тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа 2024 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хэлэлцэж байна.
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороодод А статус бүхий хүний эрхийн үндэсний байгууллагууд Засгийн газраас хараат бусаар хөндлөнгийн илтгэл хүргүүлдэг бөгөөд хороодын хуралдаанд бие даан оролцож, мэдээлэл хийдэг.
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж Комиссын гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцож байна.
 
Чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн хаалттай хуралдаанд Комиссын төлөөлөгчид мэдээлэл хийв.
 
Энэхүү мэдээллийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинд хийж буй шинэчлэлийн үр дүн, бүтэц тогтолцоонд буй сул талууд, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бус мөрдөн шалгах тогтолцоог бий болгох тухай болон шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлж буй алба хаагчдын хандлагыг өөрчлөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдод чиглэсэн нөхөн олговорыг шийдвэрлэх, сэтгэл засал, нийгмийн амьдралд хэвийн ороход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага, хүүхэд, эмэгтэйчүүд, бүх насаараа хорих ял эдэлж буй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хорих байгууллагуудын нөхцөл байдал, материаллаг нөөцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд нийцүүлэн сайжруулах зэрэг асуудлуудыг хөндөв.
 
Хорооны гишүүд Комиссын гишүүдээс тодруулга авснаар хаалттай хуралдаан өндөрлөлөө.
 
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Чуулганы нээлттэй хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн өгсөн хараат бус мэдээлэлд тулгуурлах Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны гишүүд Засгийн газрын төлөөлөгчдөөс асуулт тавилаа.
 
Чуулганы 11 дүгээр сарын 13-ны өдрийн нээлттэй хуралдаанаар Засгийн газрын төлөөлөл Хорооны гишүүдийн тавьсан асуултад хариулт өгснөөр Хороо тайланг хэлэлцэж дууслаа гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 46 минут

Хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна

Тод мэдээ3 цаг 50 минут

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батл...

Тод мэдээ7 цаг 5 минут

Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ...

Тод мэдээ7 цаг 9 минут

ХЭҮК-ын төлөөлөл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуул...

Тод мэдээ7 цаг 16 минут

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарл...

Тод мэдээ7 цаг 21 минут

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Тод мэдээ7 цаг 46 минут

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага ...

Тод мэдээ7 цаг 53 минут

"Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэг...

Тод мэдээ8 цаг 4 минут

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа

Тод мэдээ8 цаг 50 минут

Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн ...

Өнөөдөр8 цаг 55 минут

“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзэ...

Өнөөдөр9 цаг 6 минут

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Тод мэдээ2024/11/14

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хий...

Тод мэдээ2024/11/14

"К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл" хэрэгжиж байна...

Тод мэдээ2024/11/14

ЗГ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын ...

Өнөөдөр2024/11/14

Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буу...

Тод мэдээ2024/11/14

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд далбааны эзэн у...

Тод мэдээ2024/11/14

АБГББХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...

Тод мэдээ2024/11/14

АҮББХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн...

Тод мэдээ2024/11/14

БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын...

Тод мэдээ2024/11/14

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээн...

Өнөөдөр2024/11/14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/11/13

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Тод мэдээ2024/11/13

“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

Тод мэдээ2024/11/13

Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал...

Тод мэдээ2024/11/13

ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ху...

Тод мэдээ2024/11/13

ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгө...

Тод мэдээ2024/11/13

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа

Тод мэдээ2024/11/13

УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа

Тод мэдээ2024/11/13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн ...

Санал болгох