Тод мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ
Үе үеийн Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн халамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хязгаарлах бус салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал болохыг хүлээн зөвшөөрч, бүхий л харилцаанд алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө анхаарсаар ирсэн.
2024 онд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал нь “Гурван төгөлдөршил”-ийн бодлого буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, хоцрогдолгүй, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бий болгож, иргэдийнхээ эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох сайжруулалт, нэмэлт, өөрчлөлтийг хийх, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл зэргийг боловсруулж байна. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, бие даан амьдрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулах Засгийн газрын санаачилгыг сайшаан дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэх, хууль тогтоомж боловсруулах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангаж, тэдний дуу хоолойг тусгаж, оролцоог ханган ажиллахыг чухалчлах болно.
Хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээж ажиллацгаая.
Улаанбаатар
Тод мэдээ
Айл өрхөд шинээр мөрдөж буй цахилгааны үнэ
Хэрэглэгч та бүхэнд хоёр тарифт тоолууртай айл өрхийн цахилгаан хэрэглээг тооцох үнэ тарифыг танилцуулж байна. УБЦТС ТӨХК нь айл өрх буюу ахуйн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцоход ЭХЗХ-ны 2024 оны 632 дугаар тогтоолыг мөрдөн ажиллаж байна.
Тод мэдээ
Авлигын эсрэг сургалтад 226 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Усны газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Усны газар, Ойн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Радио, телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, Увс, Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-Уул аймгийн болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөө”-ний төсөлд санал өгч, Соёлын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлж, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.
Авлигын эсрэг сургалтад 4 байгууллагын 226 албан тушаалтныг хамруулав.