Тод мэдээ
“Миний төсөөллийн мазаалай” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна

Удирдамж
ЗОРИЛГО
Нэн ховордсон, зөвхөн Монгол орны говь цөлд тархсан баавгайн дэд зүйл Мазаалай баавгайн хамгааллыг сайжруулах, амьдрах орчны доройтлыг бууруулах, тархац нутгийг тэлэх, тоо толгойн өсөлтийг хангах, үндэсний хэмжээнд таниулах, “Үндэсний бахархалт” Мазаалай баавгайг хамгаалах асуудалд хүүхэд, залуучууд, олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг хандуулах зорилгоор Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим Тодотгол НҮТББ хамтран “Миний төсөөллийн мазаалай” эссэ бичлэгийн уралдааныг 2024.12.06-2024.12.21-ий хооронд их, дээд болон МСҮТ-ийн оюутнуудын дунд зарлаж байна.
СЭДЭВ: Миний төсөөллийн мазаалай
ХАМРАХ ХҮРЭЭ
СЭДЭВ: Миний төсөөллийн мазаалай
ХАМРАХ ХҮРЭЭ
12-17 насны хүүхдүүд зөвхөн нэг ангиллаар оролцоно.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Эссэ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;
Үгийн тоо 1000-аас хэтрэхгүй байх;
Ашигласан судалгаа, шинжилгээ, дурдагдсан жишээ баримт, статистик тоон мэдээлэл үнэн зөв байх;
Эссэ нь бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй эх бүтээл байх ёстой бөгөөд ашигласан эх сурвалжийг зохих ёсоор иш татсан байх;
Монгол хэл дээр, зөв бичих дүрмийн алдаагүй байх;
Мазаалай хамгаалах талаар асуудадэвшүүлсэн байх
Эссэ нь сэтгэлгээний хувьд чөлөөтэй, бүтээлч, шинэлэг санааг тусгасан бол давуу тал болно.
БИЧИГЛЭЛИЙН СТАНДАРТ:
Үсгийн фонт – Times New Roman; Үсгийн хэмжээ- 12; Мөр хоорондын зай – 1.15; А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх;
Эссэнд оролцогчийн овог, нэр /бүтнээр/ товч танилцуулга, холбоо барих утас хавсрагдсан байх шаардлагатай.
БҮТЭЭЛИЙГ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА
Бүтээлийг 2024 оны 12 дугаар сарын 21-нөөс өмнө savemymazaalai@gmail.com майл хаягаар ирүүлэх бөгөөд бүтээлийг хүлээн авсан эсэх талаар зохион байгуулагч тухайн үед нь мэдэгдэнэ.
БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ
Нэгдсэн шалгаруулалтыг шүүгчид 2024 оны 12 дугаар сарын 23-ны дотор хийж дүнг олон нийтэд зарлаж шагналыг гардуулна.
ШАГНАЛ
Эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
I байр 800.000₮,
II байр хүн 500,000₮,
III байр 300.000 ₮
Утас: 88906988
Цахим хаяг: https://todotgol.mn
НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2024 он.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна. Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

-
Тод мэдээ2024/11/22
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суур...
-
Өнөөдөр2025/07/01
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Тод мэдээ2025/05/23
Хүүхдийн тэтгэмжийг 2854 тэтгэлэг төлөгч гурван сараас дээш хугацаанд төлөөгүй н...
-
Тод мэдээ2022/09/20
Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үнэлгээний талаар санал солилцлоо