Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр цахилгаан болон дулаан хангамжийн сүлжээнд дараах үр дүн гарна. Тухайлбал,

  • Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408 МВт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.
  • Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

”Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг энэ сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулн

Огноо:

,

ССАЖЗЯ нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг хоёрдугаар сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн ая тухыг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болно.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн нэрийг зарлалаа

Огноо:

,

Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ.

2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн сар бүр 15 сорьц авах төлөвлөгөөний дагуу шинжилгээг зохион байгуулж, сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д шинжлүүлэхээр явуулжээ.

2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан бөгөөд уг хяналтын үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх болно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.

Допингийн шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн нэрс

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Эмгэнэл

Огноо:

,

ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР
/1976-2025/

Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний анд нөхөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Хүүхэд байхаас хэвлэл мэдээллийн салбарт хөл тавин хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс мэргэжлийн гараагаа эхлүүлэн телевизийн мэдээний сэтгүүлч, редактор, тоймч, албаны дарга, захирал, удирдах түвшинд, 2022 оноос МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.

Зорилго, зориг золбоо дүүрэн хамтран зүтгэгч, эрхэм нөхөр минь цагаас эрт тэнгэрт дэвшин энэ амьдралд өөрийн орлуулашгүй орон зайг үлдээн одсонд гүнээ харуусан эмгэнэн гашуудаж байна.

 
МСНЭ-ийн Удирдах зөвлөл
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 минутын өмнө

”Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг энэ сарын 16-22-нд Үндэсни...

Тод мэдээ4 минутын өмнө

Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн нэрийг зарлалаа

Тод мэдээ26 минутын өмнө

Эмгэнэл

Тод мэдээ32 минутын өмнө

Трамбайны замын төлөвлөлтийн трассын шийдлийг хэлэлцлээ

Өнөөдөр38 минутын өмнө

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Тод мэдээ2025/02/11

Хүүхдийн төлөө 833 нийгмийн ажилтан ажиллана

Тод мэдээ2025/02/11

Нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана

Тод мэдээ2025/02/11

Сумын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирчээ

Тод индэр2025/02/11

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй ир...

Тод мэдээ2025/02/11

Монгол Улс Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэлийн улс төрий...

Тод мэдээ2025/02/11

Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Тод мэдээ2025/02/11

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурахгүй байна

Тод мэдээ2025/02/11

Дайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэрг...

Өнөөдөр2025/02/11

Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллага...

Өнөөдөр2025/02/11

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/10

Автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ

Тод мэдээ2025/02/10

Улаанбаатар метро төслийн нэгдүгээр шугамын санхүүжилтийг баталгаажу...

Тод мэдээ2025/02/10

АНУ-ын сенатор асан Боб Менендез авлигын хэргээр 11 жилийн хорих яла...

Тод мэдээ2025/02/10

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 60 гомдол, мэдээллийг хянан шалгав

Тод мэдээ2025/02/10

“Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ

Тод мэдээ2025/02/10

"The MongolZ" баг "IEM Katowice" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тод мэдээ2025/02/10

“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварг...

Өнөөдөр2025/02/10

“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмадууд дахин хүсэлт гаргах ш...

Өнөөдөр2025/02/10

"Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа

Өнөөдөр2025/02/10

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/07

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц б...

Тод мэдээ2025/02/07

Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаан...

Өнөөдөр2025/02/07

“Харбин-2025” Азийн Өвлийн наадмыг МҮОНТ болон MNB SPORT сувгаар...

Тод мэдээ2025/02/07

Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

Тод мэдээ2025/02/07

Хуучин гараашнуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар т...

Санал болгох