Тод зураг
БНСУ дахь ЭСЯ-ны мэдээлэл
Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал Монгол, Солонгосын хооронд бүх нислэгийг түр зогсоосон. Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор Солонгост ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Иммигрэйшн дээр виз сунгаж байна. Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103.
Иргэдийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг шуудангаар хийх зохицуулалтыг холбогдох хууль журмын хүрээнд боломжийн хэрээр хийж байна. Гэхдээ өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай зарим иргэний бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, санхүү, шүүх зэрэгтэй холбоотой итгэмжлэл үүнд хамаарахгүйг анхаарна уу. Лавлах утас: ЭСЯ-ны Консулын хэлтэс: 02-798-1950
Монгол руу буцах, өмнө онгоцны тийз авсан иргэд Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газартай холбогдоно уу. Шуурхай утас 010-5635-3366, 02-756-9761.
БНСУ-д суралцдаг ба амралтаараа Монголд очоод эргэж ирж чадахгүй байгаа оюутнуудын визтэй холбоотой мэдээллийг Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзнэ үү.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Үйл явдал2023/10/02
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/02/08
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2023/09/22
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
-
Дэлхий нийтээр..2022/08/22
БСШУЯ: Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд шил...
