Тод мэдээ
“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дарга 2024 оны 84 дүгээр захирамжаараа байгуулсан.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ж.Алдаржавхлан, Э.Батшугар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар ажиллаж байгаа юм. Холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсэг, Засгийн газартай хамтран энэ сарын 19-21-ний өдрүүдэд “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Эхний өдөр барилга, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцэх бол 20-ны өдөр хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Салбар бүрийн стандартын хэрэгжилт, эрх зүйн орчны талаарх мэргэжилтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийн нэгдсэн хуралдаан Баасан гараг/2025.02.21/-т болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо
Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу "Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх" гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.
Тод мэдээ
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/
Тод мэдээ
Зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авто замын түгжрэлийг үүсгэж буй хүчин зүйлийн нэг болох зам тээврийн ослын буруутан болон хохирлыг цагдаагийн ажилтан очихгүйгээр дрон болон АI технологи ашиглан хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.
Учир нь нийслэлийн зам тээврийн ослын дуудлагын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг байна. Энэ тохиолдолд цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг байна. Үүнээс хүнд төрлийн ослын газарт 2 цаг ажиллах тохиолдол ч гардаг байна. Хамгийн гол нь энэхүү хугацаанаас хамаарч тухайн орчмын авто замд түгжрэл үүсдэг бөгөөд нийслэлийн түгжрэлийн тулгамдсан асуудал болоод байгааг албаныхан хэллээ.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн осол эзэлж байна. Үүнийг 5-10 минутад шийдэх технологийн шийдлийг л бид хайж байна. Зам тээврийн ослын дуудлага ирэхэд цагдаа заавал ослын газар очихгүйгээр дрон нисгэж зураг авч мэдээллийг системд илгээх. Илгээсэн мэдээллийг AI технологийн тусламжтайгаар боловсруулж хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоодог болох нь тэргүүний зорилго. Тухайн жолооч нар ч ослын зургаа систем рүү илгээж болно гэсэн үг. Дүүрэг болгон замын хөдөлгөөний удирдлагын төвтэй. Энэ төвөөс дроноо удирддаг систем л шаардлагатай байна. Хоёрт цагдаа, даатгал зайлшгүй очих тохиолдол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ч юм уу, эсвэл 3-4 машин мөргөлдсөн, хайс хашлага мөргөсөн тохиолдолд цагдаа дронтойгоо очиж нисгээд шаардлагатай зураг, дүрсээ авах. Ослын нөхцөл байдлаас хамаарч дрон нисгэж цаг хугацааг хэмнэх, ослоос шалтгаалсан түгжрэлийг үүсгэхгүй байх л зорилго тавиад байна. Энэ чиглэлээр дроны системийн хөгжүүлэлт хийх боломжтой юу” гэдгийг тодрууллаа.
“MGIS” компанийн захирал Ким Жун Вү “Бид БНСУ-даа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажилладаг. Систем хөгжүүлэлт, дрон зураг авалт, борлуулалт гэсэн хэлтэстэй. Зам тээврийн ослын газарт дроныг ашигласнаар цаг хугацааг 60-70 хувь хэмнэж байгаа судалгаа гарсан. Дроны үйлдвэрлэл, хөгжүүлэлт дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна. АНУ, ОХУ зэрэг орнуудад дроныг зам тээврийн ослын, тэр дундаа мөрдөх ажиллагаанд ашиглах болсон. Монголд ч гэсэн энэ чиглэлээр дроны системийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Гол нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон хэмнэлтийг хийх боломжтой гэж харж байна. Та бүхний хүсэж буй системийн хөгжүүлэлтийг хийхэд эхний ээлжид дата мэдээлэл цуглуулах, судалгаа, туршилт хийх гээд багагүй хугацаа орох ч хамтарч ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.
-
Тод мэдээ2021/02/20
Наро Банчэн гэгээн МУЗН-ийн “Хүнсний багц”-д 10 сая төгрөг хандивлал...
-
Өнөөдөр2025/02/19
Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
-
Тод мэдээ2022/08/19
Халимаг үүлдрийн үхрээр малын чанарыг сайжруулах талаар санал солилцлоо
-
Тод индэр2020/07/08
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдтэй танилц...