Дэлхий нийтээр..
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.
Хорт хавдрын бай болон дархлаа эмчилгээ Монгол Улсад нутагшиж олон зуун хүний амь насыг аварч, амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн 4 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр 2 эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.
HER2-эерэг, эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнүүдэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн шинэ технологийн эм бөгөөд өвчтөнүүдэд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх шинэ боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл өмнөх молекултай харьцуулахад хавдрын хими эмчилгээний эмнэлзүйн бүрэн хариу урвал 84%, зүрх судасны хүндрэл зэрэг эмчилгээний дараах гаж нөлөөний эрсдэлийг 50% бууруулж, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг 50% бууруулсан, амьдрах чадамжийг 11.3%-аар нэмэгдүүлсэн эмчилгээний эерэг үр дүн гаргасан өндөр технологийн эм юм. Мэс заслын үед үсэрхийлсэн хавдар хэр хэмжээтэй үлдсэнээс үл шалтгаалан эмчилгээний үр дүн тогтвортой, сайн байсан байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2021/12/28
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай байна
-
Дэлхий нийтээр..2021/01/19
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үү...
-
Үйл явдал2023/03/31
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үйл явдал2025/10/23
Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
