Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв

Огноо:

,

Сэтгүүлч:

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан. Тодруулбал, эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буураад байна. Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв.

Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, түгжрэл, ачаалал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ баримтлахыг уриалж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. Өөрөөр хэлбэл, осол саадыг илрүүлэхийн тулд хамгийн багадаа 10-30 минут зарцуулдаг байсан бол энэ хугацааг хэмнэсэн.

Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Огноо:

,

Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

Энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэгдсэн байна.

Иймд иргэд Та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, 

  1. Их наяд плаза гадна талбай, 
  2. Тусгаар тогтнолын талбай, 
  3. Жуковын талбай, 
  4. Драгон төв 
  5. Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж буй. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ23 цаг 23 минут

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-н...

Өнөөдөр23 цаг 26 минут

Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй...

Тод мэдээ23 цаг 27 минут

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгий...

Өнөөдөр23 цаг 30 минут

Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв

Тод мэдээ23 цаг 32 минут

Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэг...

Өнөөдөр23 цаг 35 минут

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Тод мэдээ23 цаг 36 минут

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн да...

Тод мэдээ23 цаг 39 минут

Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувь...

Тод мэдээ23 цаг 43 минут

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгт...

Тод мэдээ23 цаг 46 минут

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Тод мэдээ2026/02/02

УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж ...

Тод мэдээ2026/02/02

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дарх...

Тод мэдээ2026/02/02

Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх...

Тод мэдээ2026/02/02

2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхү...

Тод мэдээ2026/02/02

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзан...

Тод мэдээ2026/02/02

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах...

Өнөөдөр2026/02/02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ...

Тод мэдээ2026/02/02

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг...

Тод мэдээ2026/01/30

Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх...

Тод мэдээ2026/01/30

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 ...

Тод мэдээ2026/01/30

А.Энхжаргал: Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, 2 цагийн дотор э...

Тод мэдээ2026/01/30

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцжээ

Тод мэдээ2026/01/30

Төрийн албан хаагчдын олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сурга...

Тод мэдээ2026/01/30

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тод мэдээ2026/01/30

Аймгийн төвүүдийн агаарын чанарын нэгдсэн платформ www.agaar.gov.mn ...

Тод мэдээ2026/01/30

Ж.Төмөрмандах: Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт га...

Тод мэдээ2026/01/29

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцуулл...

Тод мэдээ2026/01/29

Эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар...

Тод мэдээ2026/01/29

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн...

Тод мэдээ2026/01/29

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчий...

Санал болгох