Тод мэдээ
Хүннү Эйр компани “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж байна
Дэлхий нийтийг хамарсан COVID 19 цар тахлын гамшиг манай орны бүхий л салбарт санхүүгийн хямрал дагуулж өнөөдөр бид бүгдийг айдаст автуулаад байгаа билээ.
Хүннү эйр компанийн хувьд өнөөдрийн байдлаар Олон улсын болон орон нутийн бүх хуваарьт нислэгүүд бүрэн зогсож төлбөр тооцоо шилжүүлэх боломжгүй санхүүгийн хүнд байдалд орсон хэдий ч ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж алтан амиа үл хайхран эзэмшсэн мэдлэгээ зориулан нойр хоолгүй зүтгэж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтанууддаа сэтгэлийн дэм, эрч хүч өгөхийг хүсэж “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж, энэхүү аянд бүх байгуулага иргэдийг нэгдэхийг уриалж байна.
Тэд энэхүү аяныхаа хүрээнд Эрүүл Мэндийн Яаманд гамшигийн онцгой нөхцөл байдлын үед ажлын хэрэгцээнд нь зориулж өөрийн нислэг үйлдэж буй Орон нутгийн чиглэлд 100 хувийн хөнгөлөлттэй зорчих 60-н эрх, Халдварт Өвчин судалалын Үндэсний Төвийн тэргүүн шугамд ажиллаж байгаа бүх ажилтан буюу нэр бүхий нийт 100 ажилтанд нислэг үйлдэж буй орон нутгийн аль нэг чиглэлд 1 удаа 2 талдаа 100 хувийн хөнгөлөлттэй зорчих эрхийн бичгүүдийг өнөөдөр ЭМЯ-ны төрийн бичгийн дарга Амаржаргал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нарт хүлээлгэн өглөө.
Мөн Хүннү Эйр компаний хамт олон энэ аюулт тахлын эсрэг ард түмнээ хамгаалан ажиллаж буй бүх салбарын нийт ажилчин албан хаагчиддаа баярлаж талархаж буйгаа илэрхийлж байна.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл