Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

“Нандин нас” хүүхдийн киног гаргаж буй “Боловсрол суваг ТВ”-дээ баярлалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

“Боловсрол суваг ТВ” бол байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдэд зориулсан, тэдний хүмүүжил, боловсрол руу чиглэсэн олон контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, хүүхдийн гэсэн уран бүтээл болгоныг дэмжиж ирсэн. Энэ утгаараа ч хаана , хэн хүүхдэд зориулсан бүтээл туурвина, түүнийг дэмжиж байдаг билээ. Саяханаас тус телевиз “Төгс хөгжил” пропакшингийн бүтээл болох “Нандин нас” олон ангит кино гаргаж эхэлсэн. Энэхүү кино нь өсвөр насны хүүхдүүдийн  амьдралыг бодитоор харуулсан бөгөөд 04 сарын 22 нд гарсан 8-р анги дээр хүүхдүүд үнсэх шийтгэлтэй тоглоом тоглодог хэсэг гарсан нь эцэг эхчүүдийн эгдүүцэл дургүйг хүргэж сошиал орчинд олон шүүмжлэл дагуулаад байна. Энэ байдлаас болж “Нандин нас” киноны зохиолч, найруулагч Ж.Буянтөгс өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг оруулсан байна. Та бүхэнд энэхүү тайлбарыг бүрэн эхээр хүргэж байна.

Ж.Буянтөгс: Хүүхдүүд үнсэлцэж болохгүй гэдгийг тэд ашгүй анзаарч харж эхэллээ.

ЭМЯ-ны судалгаанаас харахад жилд дундажаар 1500-1600 өсвөр насны хүүхэд жирэмсэн болдог, үр хөндүүлдэг гэсэн тоо баримт байгаа нь сэтгэл өвтгөж байна.

Бид хүүхдээ ийм байдалд хүргэхгүйн тулд анхаарал тавих шаардлагатай байна.

Энэ кино гарсанаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарах, анхааруулах зорилго маань биелэлээ олсоор байна.

Кинонд маань хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон мессэж хүрэх болно. Бид өөрсдийн туулж өнгөрөөсөн өсвөр үе шигээ өнөөгийн хүүхдийн ертөнцийг үнэлж болохгүй ээ.  Таны хүүхэд үнсэлцдэггүй байж болно,  гэхдээ томчууд бидний анзаарангуй, хараа хяналт сул байгаагийн уршигаар амьдралд хөл алдаж,  жирэмслэж байгаа нэгэн дэргэд нь тун ойр байгаа гэдгийг та мэдэж байгаа.  Харин ч “Боловсрол суваг ТВ” ээж аавуудын нүдийг нээж, хүчтэй дуугархад минь хүч нэмж бидний уран бүтээлийг телевизийн сувагаараа гаргаж, олон хүнд хүргэж өгч байгаад талархаж байна. Яг үнэндээ бол ажил, ажил гээд үр хүүхэддээ зав, цаг маш бага гаргадаг аав ээжүүд гэнэт сэрлээ...

Тэд одоо өсвөр насны хүүхэдтэй гэдгээ ухаарлаа... Хүүхдүүдээ ангийн найз нөхөд, хэн нэгэнтэй амралт, зугаалгаар явуулахдаа хамт явж байгаа хүмүүс нь, нөхөрлөж байгаа найзууд нь ямар хүмүүс байгааг анзаарах ёстойг, үр хүүхэдтэйгээ ярилцах ёстойг ойлголоо.Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдэд учирч болох олон хүнд асуудал байдгийг Өсвөрийн клиник, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс бүгд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж эхэллээ. Хүүхдэд зориулсан кино уран бүтээлийг хүүхэд л үздэг гэсэн ойлголтоосоо салах цаг ирсээн аав, ээжүүдээ. Хүүхдийн киног аав ээ, ах эгч, эмээ өвөө, сурган хүмүүжүүлэгч багш нар та бүгд үзэж байж хүүхдийн хүмүүжлийн талаар илүү ойлголт, мэдээлэлтэй болох юм. Энэ л уран бүтээлчид бидний зорилго, та бүхэнд хүргэх гэсэн утга санаа билээ. Хүүхэддээ цаг зав гаргацгаая, таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаагуур явж, юу хийж байгааг мэддэг байцгаая. Гол нь хүүхэдтэйгээ маш сайн ярилцлагч, дотны анд нь байгаарай аав, ээжүүдээ. Гэр бүл болгон аз жаргалтай, хүүхэд бүр инээд хөөртэй, айдасгүй орчинд, айдасгүй нийгэмд эрүүл энх өсөж торинох болтугай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...

Огноо:

,

Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.

Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.

Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.

Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.

Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?

Огноо:

,

Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.

Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.

Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.

Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.

Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.

Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох