Тод зураг
БНСУ-аас транзит нислэгээр ирэх иргэдийн анхааралд
БНСУ-ын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу Инчон олон улсын нисэх буудлаар дамжин нисэх гадаад улсын иргэдийн нислэг хоорондын хугацааг 24 цагаас дээшгүй байх шаардлага тавьж байна.
Үүнтэй холбогдуулан дээрх шаардлагад нийцэхгүй нислэгийн тийзтэй гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй.
Иймээс 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 14:20 цагт Инчон нисэх буудлаас хөөрөх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд БНСУ-д ирэх нислэг болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хоорондын хугацаа нь 24 цагаас илүүгүй байх нислэгийг сонгох шаардлагатайг анхаарна уу.
Улсын Онцгой комиссын шуурхай штаб
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2024/11/28
ТББХ:Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Сандаг-О...
-
Дэлхий нийтээр..2022/08/29
“НОМИН Холдинг” ХХК “Speed 130” урамшуулалт хөтөлбөр үрг...
-
Дэлхий нийтээр..2020/06/18
Төрийн албан хаагчид энэ сарын 21-нээс байрны сонголтоо хийнэ
-
Үйл явдал2023/06/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
