Тод зураг
Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэдийн визийн байх хугацааг 05 сарын 31-ний өдрийг хүртэл сунгана

Улсын Онцгой Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад түр ирэгчээр буюу 90 хүртэл хоног байх хугацаатай “орох” зориулалтын визээр ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн байх хугацааг 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо. Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана уу.
Жич: Өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 утаснаас лавлана уу.
Эх сурвалж: ГИХГ
Тод зураг
“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.
Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.
Эх сурвалж: МУИС
Тод зураг
Арми брэндийг онцолж байна




Тод зураг
Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Аврах багийнхан хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар тус улсын Хурлын гишүүн Хасан Серт, Мурат Демир болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: ОБЕГ
-
Өнөөдөр2020/01/06
“Алсын хараа 2050”-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө
-
Өнөөдөр2022/09/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно
-
Тод индэр2022/11/01
Б.Мөнхцэцэг: Хот тохижилтын 400 гаруй ажилчин ажиллаж, халтиргаа гулгаанаас сэрг...
-
Тод зураг2020/08/03
Добермэний төрх байдал нь ихэмсэг язгууртаныг санагдуулдаг...
Сэтгэгдэл