Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 12. Сумъяа гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Тод зураг
Мөнгөлөг шагшуурга-2023 /фото/
“Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баяр Ховд аймагт болж байгаа тухай бид мэдээлсэн. Уншигч та бүхэнд мөсний баяраас бэлтгэсэн фото сурвалжилгыг толилуулъя.
Тод зураг
Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирлээ. Үлдсэн 70 автобусыг энэ долоо хоногт багтаан үе шаттайгаар авч ирэх юм. Эдгээр автобусыг нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ.
Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй. Зааландаа зургаан ширхэг дулаацуулгын системтэй бөгөөд өвөл дулаан, агааржуулалтын систем (Air condition), салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээлгэх боломжтой. Түүнчлэн хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобусаар парк шинэчлэл хийнэ.
Тод зураг
"Дарсны хот"-оор аялахуй...
Бид дэлхийн сонин содон, гайхамшигтай барилга байгууламжуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Франц улсын Бордо хотын “Cité du Vin” буюу “Дарсны хот” музейг танилцуулж байна.
Франц улс, тэр дундаа тус улсын Бордо хот сайн чанарын дарс үйлдвэрлэдгээрээ олон улсад зартай. Энэ онцлогийг тусгасан шинэ музейн үзмэрүүдэд дарс өөрөө багтаагүй ч дарсны тухай мэдлэг ойлголтыг шинэ технологийн тусламжтай олон нийтэд танилцуулах юм.
81 сая долларын өртгөөр боссон гэгдэх “Дарсны хот” музейн барилгын өвөрмөц загварыг хундаганд цалгиж байгаа дарснаас санаа авч бүтээжээ. Музейн бас нэг онцлог нь технологийн дэвшлийг ашигласан дарсны түүхийг өгүүлэх мультмедиа өрөөнүүд юм. Нэг өрөөнд 3 аварга дэлгэцийн тусламжтайгаар дэлхийн 5 тивийн дарсны усан үзэм тариалдаг талбайнуудаар зочлох боломж олдоно.
Өөр нэг өрөөнд усан үзэм тариалангийн бүс нутгийн талаар ойлголт өгч, олон өнцгөөр байрлуулсан дэлгэц бүхий ширээн дээр ийм тариалангийн дижитал хувилбартай танилцуулах юм. Энэ дижитал тариаланд 4 улирал ээлжилж, үүл нүүн, бороо орохыг ч харах боломж байна. Эртнээс дарс гэх ундааг далайн тээврээр олон бүс нутагт худалдаалж ирсэн түүхтэй. Иймээс түүхэн дэх худалдааны гол замуудаар далайн тээвэр хийж байгаа мэдрэмжийг авах 4 хэмжээст технологийн өрөөг ч байгуулжээ. Бас нэг хөгжилтэй зүйл гэвэл тус музейд байрлуулсан “Цөхрөлийн сандал”. Дарсны шарталтад зориулсан энэхүү аварга сандал дээр суухад хэт согтуурсандаа харамссан уран бүтээлч, яруу найрагчид гансралын түүхээ ярьдаг байна.
Францчууд шарталтыг хүртэл урлагийн бүтээл туурвих сэдэв болгож чаддагийг энэ сандал харууллаа гэж зарим шинжээч хошигнон дүгнэж байгаа юм. Үүнээс өөр олон зориулалттай шинэ технологийн өрөөнүүд Бордо хотын дарсны музейд багтсан байна. Музейн байранд дарс уух боломжгүй ч, тус барилгын 8 дугаар давхар дахь задгай галерейд 20 төрлийн тансаг зэрэглэлийн дарснаас сонгон хүртэж болно. Энэ үйлчилгээний үнийг музейн удирдлага тасалбарын үнэд багтаасан байдаг.
Олны дунд алдаршаад байгаа “Дарсны музей” 2016 онд албан ёсны нээлтээ хийсэн юм.
-
Тод мэдээ2021/09/06
Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ
-
Тод зураг2019/11/21
“Улаанбаатар” амьтны хүрээлэн
-
Тод мэдээ2021/03/01
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
-
Тод мэдээ2022/09/05
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммас...
Сэтгэгдэл