Бидэнтэй нэгдэх

Тод индэр

УИХ-ын гишүүд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд ажиллалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын гишүүд  энэ оны хавар /2020.05.13/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.  Уг хуулийн төслийг энэ удаагийн Парламент хэлэлцэн батлах учиртай. Өнөөдөр /2020.07.30/ УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, статистик тоон мэдээлэл зэргийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгад УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон яамны зүгээс боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ижил болон ялгаатай талуудын харьцуулсан судалгааг дурдсан юм.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажиллаж, Нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг гарган хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл тэтгэврийн реформын эхлэл, цаашид Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барихаар уг салбарт цогцоор нь  эрс шинэчлэл,  дэвшил гарнаа гэж найдаж гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баялгийн сан байгуулагдах ёстой. Үүнтэй уялдуулж тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн шийдэх гарц байгааг судлах тухайд санал хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ХНХ-ын сайд А.Ариунзаяад амжилт хүсэж, тэтгэврийн реформыг хийхэд санал санаачилга гарган, хамтран ажиллаж өөрчлөлтийг хийх цаг болсон хэмээлээ.

 

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих ёстой гэдэг дээр гишүүд болон холбогдох албаныхан санал нэгдэж, үүний төлөө нэгдэн ажиллахаа илэрхийлж байлаа. УИХ-ын ирэх намрын чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод индэр

Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа

Огноо:

,

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Өмнөговь аймагт 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тус хугацаанд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдаж сургалтын төлбөрөө 100 хувь төлүүлэн суралцаж байгаа бол энэ жил шинээр 24 оюутан хамрагдахаар гэрээ байгуулав.

Малын эмч, төмөр зам, хүний их эмч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш зэрэг орон нутагт дутагдалтай мэргэжлээр сурч байгаа оюутнууд хамрагдсан байна. Тэд 2.8 голч буюу түүнээс дээш үнэлгээтэй суралцах ёстой. Сурч байх хугацааны сургалтын төлбөрийг орон нутаг бүрэн хариуцаж төлнө. Харин төгсөж ирэхэд нь орон нутагтаа заавал ажиллуулах ба ажлын байранд зуучилж өгөх юм.
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Бог малыг угаах, хашаа хороог ариутгах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүлэв

Огноо:

,

Мал эрүүл бол хүнс эрүүл. Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мал сүргийг угаах, хашаа хороог ариутгах ажлыг тусгасан. Бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн 2,9 сая толгой бог малыг угаах, 5764 хашаа хороог ариутгах ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг хийснээр мал сүргийг гадны шимэгч хорхойн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд ач холбогдолтой юм. Мөн өвөлжөө бууц, хашаа хорооны ариутгал халдваргүйтгэлийг хийсний үр дүнд шимэгч хорхойн өвчнийг үүсгэгчийг устгах, халдвар тархах замыг таслан зогсооход нөлөөлнө.
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Огноо:

,

Оюутнуудын суурь ур чадварыг нэмэгдүүлж, зөв зүйлд сэдэлжүүлэх нэгдсэн зорилго дор хэрэгжсэн “Говийн оюутан-2” зорилтот төслийг Өмнөговь аймгийн оюутны холбооноос санаачлан “Төгс Голомт” ТББ-тай хамтран Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
 
ТЭРГҮҮН БАЙР: Даланзадгад 4-р багийн SG travel application-ны төсөл. Уг application нь Өмнөговийн үзэсгэлэнт газруудын танилцуулга, буудал, бааз, ресторан, спорт заалны мэдээлэл, захиалгыг нэр дор нэгтгэснээрээ онцлог байсан төдийгүй багийн гишүүд 1 сарын дотор design, code-оо өөрсдөө хийж гүйцэтгэсэн нь Говийн оюутнуудын бүтээлч байдал, ур чадвар хэр хөгжиж буйг харуулсан төсөл байлаа
.
ДЭД БАЙР: Даланзадгад 5-р багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувцас, сургалтын төсөл. Олон нийтийн нөлөөллийн ажлаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэн амжилттай гүйцэтгэсэн энэ баг төслийн ажлаа ч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гүйцэтгэжээ. Дээрх багийн оюутнуудын хэрэгжүүлсэн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хувцасны төсөл байсан ба энэ нь шинэлэг, өвөрмөц, хүндээ хэрэгтэй төсөл байснаараа онцлог байлаа.
 
ГУТГААР БАЙР: Даланзадгад 8-р багийн Бялдаржуулах Кардио талбайн төсөл. Аймгийн угтах хаалганы хойно байрлах бялдаржуулах дасгалын төхөөрөмжүүд бол 8-р багийн оюутнуудын гүйцэтгэсэн төслийн ажил юм. Кардио талбайн төсөл нь хүний хүсэл, хэрэгцээг хангасан, залуусыг зөв зүйлд уриалсан, Өмнөговьчуудын амьдралын зөв хэвшилд нэмэр боллоо.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт бүс39 минутын өмнө

Хувцасныхаа шошгыг тайлж уншихын учир...

Чөлөөт бүс43 минутын өмнө

Хүний тархитай холбоотой зарим сонирхолтой баримтууд

Чөлөөт бүс49 минутын өмнө

Эмэгтэйчүүдэд зориулсан хэдэн зөвлөгөө

Тод мэдээ1 цаг 2 минут

Монгол, Киргизийн цахим уулзалт болов

Тод индэр1 цаг 10 минут

Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа

Тод индэр1 цаг 13 минут

Бог малыг угаах, хашаа хороог ариутгах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүл...

Тод индэр1 цаг 16 минут

“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Тод мэдээ1 цаг 20 минут

Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

Тод мэдээ1 цаг 26 минут

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр б...

Тод мэдээ1 цаг 30 минут

Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно

Тод мэдээ1 цаг 33 минут

Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байн...

Тод мэдээ1 цаг 37 минут

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй

Санал болгох