Тод мэдээ
“Морьтой, Монгол аялал” арга хэмжээ боллоо

Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас Их газрын чулуу хүртэл “Морьтой, Монгол аялал” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 60 гаруй морьтой аялагчид оролцож, 200 гаруй аялагч, амрагчид үзэж сонирхлоо. Цаашид тус арга хэмжээг жил бүр зохион байгуулж, нутгийн иргэдийг аялал жуулчлалтай холбох, нүүдлийн соёл иргэншил, өв соёлоо сурталчлан танилусан эвент арга хэмжээ болгох зорилготой юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод индэр2020/08/19
Казахстан, АНУ руу 8 сард нэмэлт нислэг хийнэ
-
Тод мэдээ2021/03/19
Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл Монгол улсад үр өгөөжтэй байх шаардлагатай гэсэн ...
-
Тод мэдээ2022/09/21
Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон нэмэгдүүллээ
-
Тод зураг2020/04/10
БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав