Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгоно

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанggj дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр  буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Ингэхдээ:-  Иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих

-  КОВИД-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай цогц арга хэмжээг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх /109 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх/

-  Экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх /1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх/

-  Төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилгоор цахим шилжилтийг хурдасгах

-  Гэрээ байгуулаагүй, үр ашиггүй төслийг хасах

-  Дараа он руу шилжих болон гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах зарчим баримталжээ.

Дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.

ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. 

Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод индэр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо

Огноо:

,

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөгжлийн чухал хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэн, уул уурхайн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт судалгааны ажлыг дэмжин, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн статус, үйл ажиллагаанд оруусан үнэтэй хувь нэмрийг үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгосныг энэ сарын 18-ны өдөр гардууллаа.

     Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Хүндэт доктор цол нь ШУТИС-ийн тэргүүн дээд шагнал юм. Олон улс болоод Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд ШУТИС-ийн хүндэт доктор цол олгодог уламжлалтай. 

     Хүндэт доктор цол олгох талаар Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд ирсэн саналыг нягталсны үндсэн дээр Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцэн, ил санал хураалтаар шийдвэр гаргадаг байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, үндэсний үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан, ШУТИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зэрэг шаардлагуудыг үндэслэн Хүндэт доктор цол олгодог юм. 

     Өнөөдөр, Хүндэт доктор цол олгох шийдвэрийг Эрдмийн ба Хүндэт цолны дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Н.Ганзориг танилцуулж, Хүндэт докторт өмсгөл, медаль, диплом гардуулан өглөө. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, ШУТИС-ын Хүндэт доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, академич П.Очирбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар баяр хүргэж үг хэлсэн. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар болон хүндэт зочдод хандан шинэхэн “Хүндэт доктор” талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.   

Э.Мөнх-Уянга
Фото: Б.Баттөгс

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Огноо:

,

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ болгон зарлаж, 22 өрхийг хувийн байшинтай болоход аймгийн ЗДТГ-аас тус бүр 10.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Сум, баг зохион байгуулалт хийж айл өрхүүдээ байшинтай болгосоор байна.

Өнөөдрийн билэгт сайн өдөр Манлай сумын У.Пагмадуламынх иж бүрэн хувийн байшинтай боллоо. 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж бөгөөд сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг. Ажилдаа хариуцлагатай, хөдөлмөрч түүнийг сонгож Манлайчууд 7*8 харьцаатай, иж бүрэн хувийн байшинг барьж бүрэн хашаажуулсны зэрэгцээ дотоод тохижилт тавилга, эд зүйлсийг ч шийдэж өгсөн байна.
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр  Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Баян-Өлгий аймаг дахь нисэх буудлаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Баян-Өлгий аймгийн нисэх буудлын суурийг 1958 онд тавьснаас хойш 1996 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудал олон улсын боомтын статустай болжээ. Улмаар 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга байгууламжаа ашиглалтад оруулсан байна.

Одоогоор тус нисэх буудал нь долоо хоногт “Аэро-Монголиа” компанийн зорчигч, шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, “Хүннү-Эйр” компанийн зорчигч шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, бусад тусгай болон онцгой үүргийн нислэгүүдийг хүлээн авч нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж аэронавигацийн болон газрын техникийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай тус нисэх буудалд 75-100 хүний багтаамжтай агаарын хөлгүүд нислэг үйлдэж, зорчигчийн тоо нэмэгдэж, жилд дунджаар 40,000 хүн явдаг болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ үеэр танилцуулж байв. Улмаар зорчигчдын 80% нь гадаад зорчигчид тул аэровокзалын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа бөгөөд аэровокзалд өргөтгөл, ачаа тээшний конвер шаардлагатай байгаа гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт бүс51 минутын өмнө

“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...

Өнөөдөр2 цаг 22 минут

Есөн настай охиныг хойд эцэг нь хөнөөсөн байж болзошгүй...

Чөлөөт бүс5 цаг 20 минут

Хэзээ ч ганцаардахгүй байж болох уу

Чөлөөт бүс5 цаг 24 минут

Уйлж буй хүүхдийг бүү сэгсэр...

Тод индэр5 цаг 32 минут

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ...

Тод мэдээ5 цаг 36 минут

“Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт 4 ...

Тод индэр5 цаг 42 минут

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Тод мэдээ5 цаг 50 минут

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж бай...

Тод мэдээ5 цаг 56 минут

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг б...

Тод мэдээ5 цаг 59 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай ...

Тод мэдээ6 цаг 2 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зоч...

Тод мэдээ6 цаг 6 минут

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Санал болгох