Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад орно

Огноо:

,

Сэтгүүлч:

Есдүгээр сарын 01-ний энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хичээл, сургалттай танилцлаа. 147 дугаар сургуулийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан байна. 

960 хүүхдийн суудалтай, 130 багш, ажилтантай энэ сургуульд 1135 хүүхэд суралцаж эхэллээ. Сургууль ашиглалтад орохоос өмнө хүүхдүүд Баянзүрх, Амгалан цогцолбор, 14, 44, 53, 92  дугаар сургуульд хуваагдан хичээллэдэг байжээ. Сургуулийн хамт олон КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжигч байрлуулж, нэг хүүхэд-нэг ширээ гэсэн зарчмаар хичээллэж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт очлоо. Энэ цогцолбор 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр 1964 онд байгуулагдсан түүхтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, яслийн барилгыг өргөтгөхөд шаардагдах 5.3 тэрбум төгрөгийг 2018 онд шийдүүлснээр долоон жил гацаад байсан барилгын ажил үргэлжилж, өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад орсон байна. Эмчилгээний хэсэг, тосон бариа, ахуй болон хэл засал, сургалтын болон дасгал, хөдөлмөрийн танхим, спорт заал, усан бассейн, гал тогоо гээд олон улсын стандартад нийцсэн цогцолбортой болсноор тархины саажилттай болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдийг хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгджээ. Энэ хичээлийн жилд зургаа хүртэл насны 165 хүүхэд хамрагдсан бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ердийн цэцэрлэгийн багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг, эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх төв болон өргөжих юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзахдаа “хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна” гэлээ. Мөн 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад хүлээн авах гэж байгааг хэлэв. КОВИД-19 цар тахлаас үүдэн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байхад Засгийн газар онцгой анхаарч байгааг тодотголоо. Тэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх эсэх нь нөхцөл байдлаас шалтгаална гээд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх, хүүхдүүд мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж байхыг хүслээ. 

 

Өнөөдөр улсын хэмжээнд 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхэлж, нэг сая 40 мянга гаруй хүүхэд, залуус хичээлдээ орлоо. Эдгээрийн 83 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам 2020-2021 оны хичээлийн жилд суралцагчдын сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш нарыг мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй түлхүү хамтран ажиллах зорилт дэвшүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Огноо:

,

Арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний зузаан 5-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. 

Гэсэн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Бага ангийн сурагчдын хичээл цахимд шилжлээ

Огноо:

,

Нийслэлийн долоон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хичээл өнөөдрөөс /2025.12.01/ цахимд шилжлээ. Харин 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахимд шилжих бол ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт бага тул танхимаар хичээлээ үргэлжлүүлэх юм. 

Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалд  "Суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр, дунд анги 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цахимаар хичээллэнэ" гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн очлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо очоод байна.  
“Фиумичино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.

Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.
Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай.
Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/.
623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.

Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.  

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ36 секундын өмнө

Иргэд, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна!

Өнөөдөр2025/12/02

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаар...

Тод мэдээ2025/12/02

Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин...

Тод мэдээ2025/12/02

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо

Тод мэдээ2025/12/02

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Мон...

Тод мэдээ2025/12/02

Г.ЗАНДАНШАТАР: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгү...

Тод мэдээ2025/12/02

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан...

Тод мэдээ2025/12/01

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тод мэдээ2025/12/01

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жи...

Тод мэдээ2025/12/01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчл...

Тод мэдээ2025/12/01

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 14.600 хүүхэд байна

Тод мэдээ2025/12/01

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барил...

Тод мэдээ2025/12/01

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд ...

Тод мэдээ2025/12/01

Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Өнөөдөр2025/12/01

Бага ангийн сурагчдын хичээл цахимд шилжлээ

Өнөөдөр2025/12/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали У...

Тод мэдээ2025/11/28

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэ...

Тод мэдээ2025/11/28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчл...

Тод мэдээ2025/11/28

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугу...

Тод мэдээ2025/11/28

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсо...

Тод мэдээ2025/11/28

Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээш...

Тод мэдээ2025/11/28

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байн...

Тод мэдээ2025/11/28

Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 он...

Тод мэдээ2025/11/28

“Улаанбадрах цахилгаан станц” 900 мянган айл өрхийн хэрэглээтэй ...

Тод мэдээ2025/11/28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрий...

Тод мэдээ2025/11/27

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир мэдэгдэл гаргажээ

Тод мэдээ2025/11/27

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийл...

Тод мэдээ2025/11/27

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хура...

Тод мэдээ2025/11/27

Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Тод мэдээ2025/11/27

СOP17-г зохион байгуулах Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдаан бо...

Санал болгох