Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Е-Мongolia” цонхонд нэгтгэнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болж, Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв.  Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна.

2020 оны 04 дүгээр сараас хойш улсын хэмжээнд 23 мянга гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

Огноо:

,

Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа “Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон.

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Илүү сайхан Монголын төлөө” уриан дор “Ногоон Монгол”, “Эрүүл Монгол”, “Зөв Монгол”, “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйд талархан тус шагналыг олгосон юм.

Ингээд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од  “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу”  батламж, гэрэгэ-г  гардуулан өглөө.

Д.Ганбаатар батламжаа гардан авахдаа Монголын залуучууд, хүүхдүүдийн төлөө илүү олон зүйл хийж бүтээж, цаашдаа ч Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Огноо:

,

УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ.

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Батболд “Би харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая МОнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй. Үнэхээр нүгэлтэй хүн бол нүглээ үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэг болоод байгааг сүүлийн үйлдлүүд гэрчилж байна. Миний хувьд төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ босгож, төрд зүтгэж байна. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, хүний толгой дээрх бухлыг харна гэдэг. Өөрийнхөө алдааг хүлээхгүй байж, хүнийг ингэж гүтгэж болохгүй” гэлээ.
 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ

Огноо:

,

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн. Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд үүнийхээ таван жилд сайдаар ажилласан туршлагатай. Түүнийг намын шат шатны байгууллага, залуучуудын байгууллага, төрийн байгууллага, ЗГ, УИХ-д ажилласан арвин туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж үзэж буйгаа Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх болон намын Бага хурлын гишүүд хэлсэн юм. Ингээд гишүүдийн 99.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж, тогтоол гаргалаа. 

Улмаар Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулсан юм. Тэрбээр "Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ нь 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн тус тус ажиллаж байгаа билээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2021/01/22

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн ...

Тод мэдээ2021/01/22

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Тод индэр2021/01/22

МАН шинэ үедээ итгэл хүлээлгэлээ

Тод мэдээ2021/01/22

МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмж...

Тод мэдээ2021/01/22

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тог...

Тод мэдээ2021/01/22

Сү.Батболдыг оффшортой холбон гадны хэвлэл, шүүхийн нэрийг барин гү...

Тод мэдээ2021/01/22

УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ

Тод мэдээ2021/01/22

Улаанбаатарт гацсан Орхон аймгийн харьяат иргэдийг Бямба гарагт татн...

Тод мэдээ2021/01/22

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Тод индэр2021/01/22

Х.Баттулга: Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөө...

Тод мэдээ2021/01/22

Дэд сайд Б.Мөнхжин АХАЯХГХСН-ын уулзалтад оролцож, үг хэлэв

Тод мэдээ2021/01/22

Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллан...

Санал болгох