Дэлхий нийтээр..
Налайхын зам засварын ажил өнөөдөр эхэлнэ
БНХАУ-аас ирсэн ажилчдын тусгаарлах хугацаа дууссан тул өнөөдрөөс Налайхын зам засварын ажлыг эхлүүлнэ. Гэхдээ зам засварын хугацаанд Налайхын 20.9 километр авто зам бүрэн хаахгүй гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Харин Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км замыг хэсэгчлэн хаана. Засварын ажил ирэх сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм. Энэ хугацаанд хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор шинэ гүүртэй холбогдсон замуудыг нээлттэй байлгахаар болжээ.
Мөн Тэрэлж рүү салдаг зам болох Оргилын уулзвараас урагш Налайхын замд нийлдэг шороон замыг түр хааж хатуу хучилттай болгох ажил хийгдэнэ. Энэ зам засварын ажил өнөөдрөөс эхэлж, аравдугаар сарын 25-нд дуусна.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
