Тод мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, манай улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхана.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж ярилцахын зэрэгцээ олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Майк Помпеогийн айлчлал нь Монгол Улс, АНУ-ын хооронд 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд хийгдэж буй анхны айлчлал юм.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

-
Тод мэдээ2021/09/07
Улсын хэмжээнд жишиг Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо
-
Тод мэдээ2021/12/03
Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуус байна гэв
-
Өнөөдөр2021/09/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
-
Тод зураг2019/10/08
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан