Өнөөдөр
УИХ-ын дэд хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы ажлын хэсэг, дэд хорооны өнөөдрийн /2020.10.30/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг та бүхэнд хүргэж байна.
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 350 тоот өрөөнд.
ХОЁР. ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:
1. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
Өнөөдөр
Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн махыг худалдан борлуулаад байна” гэв.
Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулсан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.
2025 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
Өнөөдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ
Өчигдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа.
Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Тод зураг2020/06/02
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
-
Өнөөдөр2023/04/11
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Тод зураг2019/10/03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2022/02/23
Уул уурхайн бус салбарын экспортын баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэм...