Дэлхий нийтээр..
Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд пүрэв гарагийн өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ.
Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр, 021-р худаг, Өргөн гудамжны "Баян" дэлгүүр болон явуулын зургаан байршилд авч байна.
17 дугаар хороо гэр хорооллын бүс бөгөөд тус хороонд дөрвөн айлын голомттой 20 гаруй хүнээс коронавирус илэрсэн байна. Тандалт, илрүүлгийн шинжилгээг эмнэлгийн 129 ажилтан хийж байгаа бөгөөд сургуулийн багш, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд бүртгэлийг хийж байгаа юм.

Баянзүрх дүүргийн хэмжээнд лавлах мэдээллийн 1900-1063 утсыг ажиллуулж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа юм. Мөн энэхүү утсаар хүнс, түлшний туслалцаа авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд тусламжийн бараа хүргэж өгч байгаа талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэллээ.

Мөн өнөөдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хязгаарлалт тогтооосон. Тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “4 дүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Эдгээрээс 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Харин тусгаарлалтад ороогүй Баянгол дүүргийн иргэд нэг өрх, нэг иргэн шинжилгээнд хамрагдана. Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна” хэмээлээ.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
Дэлхий нийтээр..
ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзошгүй
Оросын Засгийн газар бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь шатахууны импортын хамаарал өндөртэй Монголд тодорхой нөлөө үзүүлэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнх хувийг ОХУ-аас импортолдог. Ялангуяа бензин, дизель түлшний нийлүүлэлтийн ихэнхийг Оросоос авдаг тул экспортын хязгаарлалт нь нийлүүлэлт, үнэ ханшид нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй.
Өмнө нь:
- 2023 онд ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тогтоох үед
- Монголд шатахууны нийлүүлэлт саатах
- Үнэ өсөх дарамт үүсэх
тохиолдол гарч байсан.
Шинжээчдийн үзэж буйгаар:
- Зуны улиралд шатахууны эрэлт нэмэгдэх
- Хөдөө аж ахуйн ажил эхлэх
- Зам тээврийн идэвхжил өсөх
үед нийлүүлэлт саатвал Монголд шууд нөлөөлөх магадлалтай.
Гэхдээ зарим тохиолдолд Орос улс стратегийн түнш орнууддаа нийлүүлэлтийг үргэлжлүүлдэг практик байдаг тул Монгол Улсад нийлүүлэлт бүрэн зогсох магадлал бага гэж үздэг.
Ийнхүү ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монгол Улсад шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн хувьд болгоомжлох шаардлагатай нөхцөл үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Дэлхий нийтээр..
Иран барууны технологийн компаниудын байгууламжуудыг онилж болзошгүй гэж анхааруулав
Ираны зэвсэгт хүчний нөлөө бүхий байгууллага болох Хувьсгалт хамгаалагчдын корпус Ойрхи Дорнод дахь АНУ-ын технологийн компаниудыг боломжит бай гэж анхааруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Ираны тал 18 компанийн жагсаалт гаргасан бөгөөд үүнд Microsoft, Apple, Tesla, мөн Google, Intel, IBM, Boeing зэрэг компаниуд багтсан байна. Эдгээр компанийн бүс нутгийн байгууламжуудыг “боломжит бай” гэж үзэж, халдлага дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж болзошгүй гэж мэдэгдсэн тухай мэдээлжээ.
Мөн Ираны мэдэгдэлд, АНУ болон Израилын ажиллагаанд технологийн компаниудын мэдээлэл, хиймэл оюун, хиймэл дагуулын дэд бүтэц ашиглагдсан гэж буруутгасан бөгөөд бүс нутаг дахь ажилтнуудыг ажлын байраа орхихыг хүртэл анхааруулсан байна.
Энэ нь Ойрхи Дорнодын хурцадмал байдал улам өргөжиж, цэргийн зорилтот бай зөвхөн цэргийн объект бус, эдийн засаг болон технологийн дэд бүтэц рүү чиглэх эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Хэдий тийм боловч одоогоор бодит халдлага болсон тухай баталгаатай албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.
