Чөлөөт бүс
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ
 
                                “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.
Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. “Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна.
Уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргээр нь оноо өгч дүгнэнэ” гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
1-р багийн бүтээлд 256 иргэн

2-р багийн бүтээлд 5959 иргэн

3-р багийн бүтээлд 2210 иргэн

4-р багийн бүтээлд 5485 иргэн

5-р багийн бүтээлд 260 иргэн
 
6-р багийн бүтээлд 7791 иргэн

7-р багийн бүтээлд 163 иргэн

8-р багийн бүтээлд 367 иргэн

9-р багийн бүтээлд 1804 иргэн тус тус саналаа өгчээ.

Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

- 
                                Тод мэдээ2021/07/28Вирусний эсрэг эмийг нийлүүлэгчээс эмийн сангууд шууд цахимаар захиалж авах боло... 
- 
                                Тод зураг2019/09/02Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 
- 
                                Тод мэдээ2024/12/19ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа 
- 
                                Тод мэдээ2021/12/03Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно 


