Тод мэдээ
Г.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодрууллаа.
Тэрбээр “Манай нөхрийн уушиг нь устсан, уушгины хатгаатай. Өчигдөр бие нь өвдөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд зүрхний бичлэг хийлгэж, коронавирусийн шинжилгээ өгсөн юм. Гэтэл 15:00 цагийн үед манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан
Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би нөхрийнхөө ойрын хавьтал тул гэртээ хоёр хүүтэйгээ тусгаарлагдсан хэмээн ярьсан байна.
Тод мэдээ
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм.
Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашиглагддаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ" гэлээ.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийлээ.
Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Өнөөдөр2021/05/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2022/05/24
Сагсайж замбараагүй ургасан үхрийн нүд, чацарганын модыг яаж тайралт хийх вэ
-
Тод мэдээ2022/02/17
“Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сургал...
-
Тод индэр2023/05/18
Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв