Хэн юу хэлэв...
Зээлийн Батлан Даалтын сан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжүүдэд 60 хүртэл хувийн батлан даалт гаргаж байна
- Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж байгаа ААН-үүдийн талаар мэдээлэл өгөөч.
- Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын санд арилжааны банкуудаас 7 аж ахуйн нэгжийн 975,0 сая төгрөгийн дүнтэй зээлийн материал ирээд байна. Үүнээс 3 аж ахуйн нэгжийн 120,0 сая төгрөгийн батлан даалттай, 250,0 сая төгрөгийн дүнтэй зээлийг шийдвэрлээд байна.
- Арилжааны банкуудад батлан даалттайгаар “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдахаар зээлийн хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүд байна вэ?
Одоогоор манай санд тоон мэдээ ирүүлсэн 3 банканд 101 аж ахуйн нэгжийн 30.7 тэрбум төгрөгийн дүнтэй зээл судлагдаж байна. Банкны шийдвэр гарснаар Зээлийн батлан даалтын сан руу материалыг нь албан ёсоор ирүүлж батлан даалтын судалгаа хийгдэж шийдвэр нь гарах байгаа
Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг Хайрхан” ХХК Зээлийн батлан даалтын сангаас 60 хувийн батлан даалт гаргуулж “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдлаа.
“Түшиг Хайрхан” ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Хишигбаяр: Цар тахлын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед маш бага буюу 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсандаа баяртай байна. Манай дэлгүүрийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдсанаар барааныхаа нэр төрөл, татан авах хэмжээг нэмэгдүүлж ажилчдынхаа цалинг тогтмол тавих боломж бүрдээд байна.Анх 2018 онд компани байгуулагдаж, түүнээс хойш Говь-Алтай аймгийн төв Алтай хотын төвд “ТҮШИГ” 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулж байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийнхаа Төрийн банканд гаргасан. 80 сая төгрөгийн зээлийг 60 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг банкнаас Зээлийн батлан даалтын сан-д 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн бол өнөөдөр Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч хүссэн зээлээ авах боллоо. Хүссэн зээлийг маань хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Зээлийн батлан даалтын сан болон Говь-Алтай аймгийн Төрийн банкны хамт олондоо баярласнаа илэрхийлье.
Бизнес эрхэлдэг залуу гэр бүлийн хувьд энэхүү зээл нь маш их дэмжлэг болж байна. Манай гэр бүлийн хувьд энэхүү зээлийн ачаар өөрийн эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж цаашид улам хичээн ажиллах урам зориг орсон. Энэхүү зээл маань үнэхээр хэрэгтэй хүмүүстээ хүрч дэмжлэг болж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Маш олон өрх үүнд хамрагдаж амьдрал ахуй нь өргөжнө байх гэдэгт итгэж байна. барьцаа хөрөнгө байхгүйгээс үүдэн маш олон залуус боломжуудаас хоцордог. Батлан даалтын сан энэ асуудлыг шийдэж өгснөөр бидэнд энэ сайхан боломжийг ашиглах нөхцөл бүрдлээ. Энэхүү буянт үйлс тань мянга мянган залуу гэр бүлд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.

Манай компаний хувьд эргэлтийн хөрөнгө бага байсан учраас бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж чадахгүй зөвхөн өргөн хэрэглээний бараа татан авч байсан. Одоо зээлд хамрагдсанаар барааны нэр төрлөө олшруулж хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалах, ажилчдынхаа тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.
Минжийн бор өтөг ХХК-ийн Захирал Э.Азбаяр: “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах боломжтой боллоо
Хувиараа бизнес эрхэлж мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах ажлыг олон жил хийж ирсэн. 2017 оноос “Минжийн бор өтөг” ХХК-г үүсгэн байгуулж Сүхбаатар хотод Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний “Буянт хайрхан” дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн.

Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, нөөц мах татан авах зорилгоор Сэлэнгэ аймгийнхаа Хаан банканд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж 70,0 сая төгрөгийн санхүүжилт авах хүсэлтээ гаргаж. Зээлийн батлан даалтын санд 70,0 сая төгрөгийн зээлд 60 хувийн батлан даалттай гаргуулах хүсэлтийг 03 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас илгээсэн.
Зээлийн батлан даалтын сангийн хамт олон 03 дугаар сарын 23-ны өдөр материалыг маань хүлээн авч, өнөөдөр /2021.03.25/ Зээлийн батлан даалтын хорооны хурлаар орж зээл олгогдох болсон байна.
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өлзий амгалан орших” ХХК-н захирал М.Батцэцэг: Зээлд хамрагдсанаар ойрын 6 сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм

Анх 2008 онд Анагаахын ухааны их сургуулийг төгсөөд, 2009 оноос “Өлзий амгалан орших” ХХК-г байгуулж Дархан хотод “Золбоо” эмийн санг ажиллуулж эхэлсэн. Одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Хаан банкны Шинэ дархан тооцооны төвд 10 гаран хоногийн өмнө “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ өгсөн. Зээлийг маань судлаж үзээд 100,0 сая төгрөгийн зээлийг 30,0 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг Шинэ дархан тооцооны төвөөс Зээлийн батлан даалтын санд энэ мягмар гарагт /2021.03.23/ хүргүүлсэн байсан.
Өнөөдөр/2021.03.25/ Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч 100,0 сая төгрөгийн зээлээ авах боломжтой болсонд маш их баяртай байна. Зээлд хамрагдсанаар ойрын 6 сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм.

Хэн юу хэлэв...
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Хэн юу хэлэв...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ.
Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:
•260 орчим орон тоог оновчтой болгож,
•захиргааны зардлыг 10 хувь,
•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж,
•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна.
Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
-
Дэлхий нийтээр..2025/08/08
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
-
Дэлхий нийтээр..2021/03/20
Коронавирусний эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй
-
Дэлхий нийтээр..2021/05/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархан арьс ширний цогцолбор”-ын үйл ажи...
-
Дэлхий нийтээр..2025/12/22
#COP17 Дэлхийн банк дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана
