Тод мэдээ
Гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо

Lac Mon Vic LLC компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил, эмчилгээний идэвхтэй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2020.10.01 өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэхэн компани юм.
Бид Монгол хүний арьсны онцлогт тохирсон, арьсны өнгийг сэргээх идэвхтэй, гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо.
Пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, хүний ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ЛАБОРАТОРИЙН нөхцөлд туршин, судалж гаргаж авсан болно. Уг бүтээгдэхүүн Lactobacillus-ийн амьд эсийг агуулж байгаагаар онцлог бөгөөд АМЬД юм.
1.“FOR YOU” Mist: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Нүүр будалтын өмнө болон дараа арьсанд шууд цацаж хэрэглэнэ

2.“FOR YOU” Toner: хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Хөвөнд шингээж арьсыг зөөлөн арчина. Эмзэгшиж улайсан, батга гарсан, шархалсан хэсэгт шавшиж хэрэглэнэ

3.“FOR YOU” Serum: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Арьсыг цэвэрлэсний дараа шууд түрхэж хэрэглэнэ.

4. “FOR YOU” Lipmask: урууланд шууд түрхэж 15-20 минутын дараа зөөлөн арчиж авна

5.“FOR YOU” Cream- Арьсыг цэвэрлэн, Toner, mist, serum-ийг түрхэж арьсыг бэлтгэсний дараа 3-5 мин массаж хийж хэрэглэнэ. Нүүрний иогийн массажтай хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

https://www.facebook.com/LacMonVicLLC/
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2023/10/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
-
Тод мэдээ2023/04/21
Ж.Золбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорино
-
Тод мэдээ2023/09/29
“ХАА салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форум зохион байгуула...
-
Өнөөдөр2024/11/19
Ихэнх нутгаар тогтуун, өдөртөө дулаан байна