Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Түр хороо хуралдаж, Оюу толгой ордын ашиглалтын талаар мэдээлэл сонсов

Огноо:

,

Сэтгүүлч:

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, Оюу толгой ордын ашиглалтын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд Оюу толгой төсөлд холбогдох гэрээ, баримт бичгийн талаар “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт мэдээлэл хийв. Тэрбээр, Хөрөнгө оруулалтын гэрээ; Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тогтоосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ; Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөө болон Бусад гэрээ, баримт бичгийн талаар танилцуулав.

Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Санхүү, шинжилгээний албаны дарга Ц.Алтанхуяг Оюу толгой төслийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт болон ТЭЗҮ; “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Л.Өнөрбаатар тусгай зөвшөөрөл, геотехник, далд уурхайн бүтээн байгуулалт зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Оюу толгой ордын хөрөнгө оруулалт, гэрээ болон олборлолттой холбогдуулан мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, уг гэрээнд зааснаар зардал, ашиг хоёр тэнцүү байгаа нөхцөлд Монгол Улсад ногдох бодит ашиг харагдахгүй байгаа талаар дурдаж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн зарчим зөрчигдсөн эсэх тухай; Монголын талын хүртэх ашиг; Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл; ТЭЗҮ болон Менежментийн төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулга хийв.

Дээрх гурван мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн мэдээлэлтэй санал нэг байгаа эсэх талаар, мөн санхүүжилт, гэрээтэй холбогдуулан цаашид анхаарах асуудлын талаар Ажлын хэсгээс тодруулахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо санхүүжилтын асуудал бол яах аргагүй анхаарал татаж буй асуудлын нэг, мөн Засгийн газрын маргаашийн хуралдаанаар удирдамжийн төслийг хэлэлцүүлнэ. Ингэснээр санхүүжилтийн бүтэц, төслийг бүхлээр нь эргэн харах боломж бүрдэнэ гэсэн тайлбар хийв.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, олон улсын арбитрын шүүхэд маргаан байнга үүсдэг тул Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхийг эртнээс бэлтгэх, мөн Оюу толгой төслийн хүрээнд говь газрын экологийн тэнцвэрийн алдагдалд онцгой анхаарч ажиллах тухай санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар удирдамжийн төсөл болон ТЭЗҮ-г эрх бүхий байгууллага хийсэн эсэх талаар тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хийсэн тайлбартаа, удирдамжийн төсөлд холбогдох яам, газруудаас санал авч, Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нэгтгэсэн гэсэн бол ТЭЗҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Австрали, АНУ-ын компани боловсруулсан талаар “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хариулт өгөв.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдрийн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөлд талархал илэрхийлж, цаашид бүгд нэгдсэн ойлголттой ажиллах нь чухал болохыг онцоллоо.

Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Түр хороог даргалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав

Огноо:

,

Владимир Путин болон Мухаммед бен Салман нар дөрөвдүгээр сарын 2-нд утсаар ярьж, Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн, бүс нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Кремлийн мэдээлснээр хоёр тал гал зогсоох яаралтай шаардлагатай байгааг онцолж, мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсан байна.

Ярианы үеэр, Ойрхи Дорнодын нөхцөл байдал дордож буй, болон энгийн иргэдийн хохирол нэмэгдэж, стратегийн дэд бүтцэд хохирол учирч байгаа асуудалд ноцтой санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Мөн бүх талын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, улс төр, дипломат хүчин чармайлтыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн мөргөлдөөний улмаас:

  • Эрчим хүчний үйлдвэрлэл
  • Газрын тосны тээвэрлэлтийн аюулгүй байдал
  • Дэлхийн эрчим хүчний зах зээл сөргөөр нөлөөлж болзошгүйг тэмдэглэжээ.

Ийм нөхцөлд ОПЕК+ хүрээнд Орос болон Саудын Араб-ын хамтын ажиллагаа дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзсэн байна. Ийнхүү Орос болон Саудын Арабын удирдагчид Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах, эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах чиглэлд хамтран ажиллах байр сууриа илэрхийллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзошгүй

Огноо:

,

Оросын Засгийн газар бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь шатахууны импортын хамаарал өндөртэй Монголд тодорхой нөлөө үзүүлэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнх хувийг ОХУ-аас импортолдог. Ялангуяа бензин, дизель түлшний нийлүүлэлтийн ихэнхийг Оросоос авдаг тул экспортын хязгаарлалт нь нийлүүлэлт, үнэ ханшид нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй.

Өмнө нь:

  • 2023 онд ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тогтоох үед
  • Монголд шатахууны нийлүүлэлт саатах
  • Үнэ өсөх дарамт үүсэх

тохиолдол гарч байсан.

Шинжээчдийн үзэж буйгаар:

  • Зуны улиралд шатахууны эрэлт нэмэгдэх
  • Хөдөө аж ахуйн ажил эхлэх
  • Зам тээврийн идэвхжил өсөх

үед нийлүүлэлт саатвал Монголд шууд нөлөөлөх магадлалтай.

Гэхдээ зарим тохиолдолд Орос улс стратегийн түнш орнууддаа нийлүүлэлтийг үргэлжлүүлдэг практик байдаг тул Монгол Улсад нийлүүлэлт бүрэн зогсох магадлал бага гэж үздэг.

Ийнхүү ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монгол Улсад шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн хувьд болгоомжлох шаардлагатай нөхцөл үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран барууны технологийн компаниудын байгууламжуудыг онилж болзошгүй гэж анхааруулав

Огноо:

,

Ираны зэвсэгт хүчний нөлөө бүхий байгууллага болох Хувьсгалт хамгаалагчдын корпус Ойрхи Дорнод дахь АНУ-ын технологийн компаниудыг боломжит бай гэж анхааруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, Ираны тал 18 компанийн жагсаалт гаргасан бөгөөд үүнд Microsoft, Apple, Tesla, мөн Google, Intel, IBM, Boeing зэрэг компаниуд багтсан байна. Эдгээр компанийн бүс нутгийн байгууламжуудыг “боломжит бай” гэж үзэж, халдлага дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж болзошгүй гэж мэдэгдсэн тухай мэдээлжээ.

Мөн Ираны мэдэгдэлд, АНУ болон Израилын ажиллагаанд технологийн компаниудын мэдээлэл, хиймэл оюун, хиймэл дагуулын дэд бүтэц ашиглагдсан гэж буруутгасан бөгөөд бүс нутаг дахь ажилтнуудыг ажлын байраа орхихыг хүртэл анхааруулсан байна.

Энэ нь Ойрхи Дорнодын хурцадмал байдал улам өргөжиж, цэргийн зорилтот бай зөвхөн цэргийн объект бус, эдийн засаг болон технологийн дэд бүтэц рүү чиглэх эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Хэдий тийм боловч одоогоор бодит халдлага болсон тухай баталгаатай албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал9 цаг 13 минут

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал14 цаг 22 минут

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..14 цаг 23 минут

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал14 цаг 58 минут

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал15 цаг 11 минут

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..15 цаг 14 минут

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал15 цаг 16 минут

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...15 цаг 18 минут

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...15 цаг 19 минут

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Хэн юу хэлэв...2026/04/02

Түгжрэлийг бууруулах бодлого эсрэг үр дүн авчрах уу

Үйл явдал2026/04/02

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр технологийн хэрэг...

Чөлөөт бүс2026/04/02

Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот

Дэлхий нийтээр..2026/04/02

Иран барууны технологийн компаниудын байгууламжуудыг онилж болзошгүй...

Үйл явдал2026/04/02

Ираны нийслэлд болсон халдлагын үеэр ахлах албан тушаалтан шархадсан...

Чөлөөт бүс2026/04/02

Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар луу нисэв

Дэлхий нийтээр..2026/04/02

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурц хэвээр үргэлжилж байна

Үйл явдал2026/03/31

АНУ, Ираны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хурц ма...

Дэлхий нийтээр..2026/03/31

Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 116 ам.долларт хүрч, дэлхи...

Дэлхий нийтээр..2026/03/31

АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Ойрхи Дорнодод хэрхэх вэ

Дэлхий нийтээр..2026/03/31

Дэлхийн томоохон авиа компаниуд тийзийн үнээ нэмэгдүүлж эхэллээ

Чөлөөт бүс2026/03/30

“No Kings” жагсаал АНУ даяар өрнөв

Үйл явдал2026/03/30

Далайд гарцгүй орнуудын сайд нар хамтарсан тунхаглал баталлаа

Чөлөөт бүс2026/03/30

Ормузын хоолой өмнө нь хаагдаж байсан уу

Хэн юу хэлэв...2026/03/30

ДОНАЛЬД ТРАМП: Газрын тос, Ормузын хоолой, хуурай замын ажиллагаа......

Дэлхий нийтээр..2026/03/30

Ойрхи Дорнодод амралтын өдрүүдэд довтолгоо тэлж, гарз хохирол нэмэгд...

Үйл явдал2026/03/30

Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог...

Үйл явдал2026/03/30

ОХУ: Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Үйл явдал2026/03/30

МАН: Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг ...

Санал болгох