Тод мэдээ
"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистаны баг оролцож байна

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагааг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулжээ.
"Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын багийн ахлагч, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд тархсан цар тахлыг үл харгалзан “Аравт” морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” тэмцээнийг ОХУ-ын Тува Улсад амжилттай зохион байгуулж буйд бид бүхэн туйлын баяртай байна. Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд морь гэдэг амьтан нь хэн бүхний дархлагдсан үнэнч нөхөр байсаар ирсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед ч морьт цэргүүд байлдааны талбарт олон төрлийн үүргийг амжилттай гүйцэтгэж байсан агуу түүхтэй" гэдгийг онцолжээ.
Мөн энэ үеэр “Аравт” морин цэргийн уралдааны гарааны сугалааг сугалсан ба "Аравт”-ын салхийг Казахстан улсын баг тамирчид 2 дахь удаагаа хагалахаар болсон байна. Тодруулбал, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдсан ба тухайн үед нэгдүгээр сугалааг Казахстан улсын баг тамирчид сугалснаар тэрхүү тэмцээний салхийг нь хагалж байсан удаатай.
Ийнхүү "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан энэ сарын 23-ны өдөр эхэлж буй бөгөөд энэ удаагийн уралдаанд Монгол Улс, Оросын холбооны улс, Казахстан болон Узбекистан улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцож байна.
Сугалааны дагуу 8 дугаар сарын 23-ны өдөр Казахстан, Узбекистан, 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, ОХУ-ын баг тамирчид 110 км-ийн алсын зайн маршид таван төрлийн даалгаврыг гүйцэтгэж барианд орох ажээ. Энэхүү алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилдэг онцлогтой.
Тэрчлэн энэ удаагийн “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өнөөдөр өглөө гараанаас гарсан тухай мэдээг хошууч З.Бат-Оргил ирүүллээ.
Зэвсэгт хүчний Жанжин штаб
Тод мэдээ
Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
Геодези, усны барилга байгууламжийн газраас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тод мэдээ
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж буй.
Тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг буулгаж шинээр орон сууцжуулах төслийг 2009 онд анх “Гэзэгийн худаг” ХХК хийхээр төлөвлөж, хоёр талт гэрээг иргэдтэй байгуулсан боловч төсөл хэрэгжилгүй удаж иргэдийг хохироосон асуудал гарсан тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны А/498 дугаар захирамжаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-д төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах эрхийг шилжүүлэн төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ны А/536 дугаар захирамжаар тухайн байруудыг буулгаж, шинээр орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр "Мөнх ариун булаг" ХХК-ийг батламжилж, 2023 оны 07 сард эхний ээлжийн орон сууцуудыг буулган барилгажуулах төслийг эхлүүлсэн байдаг.
Төслийн хүрээнд долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий 720 айлын орон сууц баригдах бөгөөд төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол эхний 2 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.
Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотод зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны наймдугаар сарын 1-нээс автобензиний экспортыг нэг сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй хэмээв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-аас хоёр орны нийгмийн өргөн хүрээг хамарсан олон талт харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, шинээр бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй гэв. Цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Тод мэдээ2020/06/29
Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгуулам...
-
Өнөөдөр2025/01/07
Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авчээ
-
Өнөөдөр2021/12/14
Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2025/03/26
“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ зохион байгуулагдаж байн...