Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

ОХУ-д суралцагчдын анхааралд...

Огноо:

,

Сэтгүүлч:

Гадаад оюутнууд биечлэн ирж суралцах болсонтой холбогдуулан суугаа улсын төрийн байгууллага, зарим сургуулиудын өгч буй мэдээллийг үндэслэн дараах тодруулгыг хийж байна. 
 
1. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, их дээд сургуулиуд виз авах гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлыг эхлүүлээд байгаа болно. Энэхүү ажил бүрэн хийгдэж дууссаны дараа оюутнуудад виз олгох зөвшөөрөл ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст хүргэгдэж, виз олголтын үйл ажиллагаа эхлэх юм байна.
 
2. Виз авсны дараа тухайн оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдсэн тохиолдолд хилээр нэвтрэх эрх нээгдэнэ. Жагсаалтад бүртгэгдэхийн тулд тус улсад ирэхээсээ 10 хоногийн өмнө орох хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэргийг сургуульдаа тодорхой мэдэгдэнэ. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.
Жич: Энэхүү зохицуулалт хүчин төгөлдөр олон удаагийн сургалтын виз бүхий оюутнуудад мөн хамаарна.
 
3. Насанд хүрээгүй оюутныг зөвхөн нэг асран хамгаалагч ОХУ-д хүргэж ирэхийг зөвшөөрч байгаа болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн урилга авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө.
 
Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна.
 
4. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, хүлээн авагч сургууль, бусад төрийн байгууллагын ачааллаас хамааран үйлчилгээ удааширч болох тул виз аваагүй, “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д нэр нь бүртгэгдээгүй тохиолдолд ямар нэгэн тээврийн хэрэгслийн зорчигчийн тасалбар худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
 
5. Танхимын сургалтад хамрагдах оюутнуудад дараалан өгсөн, “сөрөг” үр дүнтэй хоёр удаагийн ПЦР шинжилгээний хариу шаардагдана. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн өмнө, хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.
 
Жич: ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад коронавируст халдварыг илрүүлэх төрөл бүрийн түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа бөгөөд гагцхүү ПЦР-ийн шинжилгээ өгнө.
 
Эцэст нь, та бүхэн харьяалагдах сургуультайгаа нягт харилцаа, холбоотой байж сургуулийн захиргаанаас ОХУ-ын хилийг нэвтрэх, зорчих, сургуулийн дотуур байранд орох, танхимын сургалтад хамрагдах зэрэг үйл ажиллагаанд холбогдуулан өгсөн зөвлөмжийг хатуу дагаж, мөрдөх шаардлагатайг анхаарна уу. 
 
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана

Огноо:

,

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.

Энэхүү шийдвэр нь  тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.

Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.

Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Огноо:

,

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.

Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,

  • Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
  • Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
  • Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 41 минут

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг б...

Тод мэдээ3 цаг 55 минут

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ...

Тод мэдээ4 цаг 1 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажи...

Өнөөдөр4 цаг 4 минут

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ4 цаг 8 минут

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2025/10/01

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэр...

Тод мэдээ2025/10/01

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Тод мэдээ2025/10/01

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижл...

Тод мэдээ2025/10/01

Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөв...

Тод мэдээ2025/10/01

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг т...

Тод мэдээ2025/10/01

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Тод мэдээ2025/10/01

Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн...

Тод мэдээ2025/10/01

ЗГ: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэ...

Тод мэдээ2025/10/01

Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёс...

Өнөөдөр2025/10/01

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ2025/09/30

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Палестин, Израилийн мөргөлдөөний талаар хэлэл...

Тод мэдээ2025/09/30

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2.102.000 төгрөгийг залил...

Тод мэдээ2025/09/30

ГИХГ: Хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг зөвлөгөө мэдээллийн үйчи...

Тод мэдээ2025/09/30

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн...

Тод мэдээ2025/09/30

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуу...

Тод мэдээ2025/09/30

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Тод мэдээ2025/09/30

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй...

Тод мэдээ2025/09/30

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/09/30

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Тод мэдээ2025/09/29

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

Тод мэдээ2025/09/29

Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

Тод мэдээ2025/09/29

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ

Тод мэдээ2025/09/29

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

Санал болгох