Тод мэдээ
“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өргөжүүлнэ

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийн өнөөгийн байдал” сэдэвт олон улсын семинар хоёр дахь өдрөө болж, өндөрлөлөө.
Семинарын хоёр дахь өдөр
1. “Малыг ялган тэмдэглэж бүртгүүлэх системийн өнөөгийн байдал” сэдвээр ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн,
2. “Малыг ялган тэмдэглэж бүртгүүлэх системийн судалгаа, хөгжүүлэлтийн төлөв байдал” сэдвээр ХААИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Д.Гүрбазар,
3. “Малыг ялган тэмдэглэж бүртгүүлэх системийн туршилтын төслийг орон нутагт хэрэгжүүлсэн туршлага” сэдвээр Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир,
4. “Малыг ялган тэмдэглэж бүртгүүлэх системийн программ хөгжүүлэлт, туршлага” сэдвээр Интерактик ХХК-ийн төлөөлөл тус мэдээлэл өгсөн юм.
Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажил нэгдлийн үе буюу 1959-1992 онд манай улсад эрчимтэй явагдаж байв. Энэ үед нэгдэл, бригадуудад зоо техникч ажиллаж, бүх мал ээмэг, бүртгэлтэй байсан. Харин бүртгэсэн малын мэдээллийг цаасан дээр архивладаг, нэгдсэн систем, программ гэж байсангүй.
2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, сум болгонд мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулснаар мал бүртгэлжүүлэлтийн ажил эрчимтэй сэргэж эхлэв. Уг хөтөлбөрийн хүрээнд мал бүртгэлжүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх урт хугацааны зорилт тавьсан. Мөн 2011 онд “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” журам баталснаар энэ ажил улам бүр эрчимжиж, улмаар малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүхий систем бий болов.
2019 оноос энэхүү мэдээллийн нэгдсэн санг улам боловсронгуй болгох зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем” төслийг Өвөрхангай аймгийн 4 суманд амжилттай туршиж хэрэгжүүлсэн юм. Энэхүү систем нь гар утасны аппликейшн ашиглан интернетгүй орчинд ч малын бүртгэлийн мэдээллийг нэгдсэн санд бүртгэх боломжийг бий болгож, хэрэглээг малчдад илүү ойртуулснаараа онцлогтой.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Өнөөдөр2024/02/29
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Очирбат ажлаа хүлээж авлаа
-
Тод индэр2019/08/17
Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтанд нөлөөлдөг
-
Тод мэдээ2022/06/07
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа
-
Тод мэдээ2024/12/12
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллав