Дэлхий нийтээр..
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг уриалж байна

Жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 2021 оны 12 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвийн салбарын инженер, техникийн ажилтнуудтай хамтран зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ариунтөгс:

"Өнөөдөр шалгалт гэхээсээ илүү зөрчил арилгах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, өвлийн дугуйн хяналт хийх, авто машинаас ялгарч буй хорт утааг хэмжих зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллалаа. Жолооч нар нөлөөллийн үйл ажиллагааг дэмжин, тээврийн хяналтын газрын үзлэг оношлогоонд хамрагдаж, зөрчлөө арилгаж хөдөлгөөнд оролцож байна. Бусдын болоод өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс жолооч та авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүсийг тогтмол хэрэглэж занших, улирлын онцлогт тохируулан авто машиныхаа дугуйг сольж байх, тодорхой хугацаанд авто тээврийн үзлэг, оношлогоонд заавал хамруулж байх хэрэгтэй" хэмээн хэллээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн харилцан бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг БГД-ийн ГХУСАЗСЗ-өөс уриалж байна.

Шалгалтаар:
-МУ-ын ЗХД-ийн 4-р хавсралтын 3-р зүйлийн 3.1-д заасан тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ заасан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн
-Мөн хавсралтын 4-р зүйлийн 4.1-д заасан Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014, стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа хаялт ихтэй/
-Мөн хавсралтын 4-р зүйлийн 4.4-д заасан Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /бүдүүн яндантай/
-Мөн хавсралтын 5-р зүйлийн 5.2, 5.3-д тус тус заасан Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, өнгөт халь наасан, гэрэл асахгүй болсон
-Мөн хавсралтын 6-р зүйлийн 6.6-д заасан урд салхины шил хагарсан, цуурсан, бохирдсон, 6.7-д заасан хаалга тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж нээгдэхгүй болсон
-Тээврийн хэрэгслийн тэвшин дээрх улсын дугаарын бичиглэл үндсэн өнгөнөөс ялгаж бичсэн эсэх, улсын дугаарыг буруу байрлуулсан, улсын дугаарыг нуун далдалсан.
Тусгай төхөөрөмжөөр хазайлгасан хуурамч улсын дугаар зүүсэн зэрэг зөрчил илэрч байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/01/17
2023 онд бүх төрлийн тээврээр 146.4 сая зорчигч тээвэрлэлээ
-
Дэлхий нийтээр..2024/06/16
Баянголчууд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байна
-
Үйл явдал2021/03/02
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/05/23
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
