Тод мэдээ
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж зөвлөн туслах ажил эхэллээ

Уг ажил өнөөдөр /2021.12.13/ өдөр Дэд бүтэц ногоон хөгжлийн хорооноос эхлэн Баянгол дүүргийн 8,19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ-үүдээс түүврийн аргаар 8 дугаар хорооны 37а байрны “Дулаан орчин СӨХ”, 23, 23а, 5а, 45а, 45б зэрэг байрны “Нарлаг Таун СӨХ” 19 дүгээр хорооны 55, 56, 57, 62, 63 зэрэг байрны “Бат” СӨХ, 51 дүгээр байрны “Эв нэгдэл” СӨХ, 52 дугаар байрны Хөрш-52, Хөрш-52а СӨХ-үүдээр биечлэн очин үйл ажиллагаа болон баримт бичгийн бүртгэл, дундын өмчийн ашиглаглалтын төвшин, хог хаягдал орчны бохирдол зэрэг талаар бодит байдалтай танилцлаа гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.
Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээний ажилтан илгээсээр байна
Монгол Улсын Засгийн газар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Засгийн газар Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг ХХҮЕГ тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
БНСУ нь 17 улс орноос гадаад ажилтан хүлээн авдаг бөгөөд Монгол Улс 2004 оноос өнөөг хүртэл жил бүр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх, илгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цорын ганц Төрийн байгууллага юм.
БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний 2024 онд мөрдөгдөж буй хэмжээ цалингийн доод 2,060,740 вон байна.
Өнгөрсөн 2024 онд 722 хүн илгээсэн байна. Хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршсан иргэдэд улирал тутам ажлын санал ирж, сар бүрийн тогтсон өдөр илгээсээр байна.
Өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 02-ны өдөр аж үйлдвэрийн салбарт 22 ажилтан ажиллахаар тус улсыг зорилоо.
Мөн 04 дүгээр сарын 08-нд тогтвортой 13 ажилтан, ХАА, газар тариалан 2 ажилтан, Үйлчилгээ 2 салбарт 5, Барилга 1 ажилтан тус тус илгээхээр бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн барилгын салбарт илгээгдэх иргэн хувийн шалтгаанаар явах боломжгүй гэх хариу өгөөд байгаа аж.
Сүүлийн үед БНСУ-аас ажлын санал ирсний дараа иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаангүйгээр хойшлуулах, явахгүй гэх мэт шалтгаан ихээр гарч байгаа тул БНСУ-ын ажил олгогч тухайн ажилтныг 17 улсын ажил хайгч олон дундаас сонгож, тухайн улсдаа татвар төлж, бичиг баримтыг бүрдүүлэн 6 сар орчим хүлээсний дараа хүлээн авах, цаг хугацаа, санхүүгийн тодорхой хохирол амсах эрсдэлтэй байдал удаа дараа үүсгэж байна.
Иймд манай улсын ажил хайгч иргэдийг олноор сонгохгүй байх эрсдлийг үүсгэж байгаа тул ажлын санал ирсэн иргэдийг дээрх асуудал үүсгэхгүй байхыг сануулж байна.
Тод мэдээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.04.03/
-
Тод мэдээ2022/02/25
Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхл...
-
Тод зураг2023/01/09
"Дарсны хот"-оор аялахуй...
-
Тод мэдээ2021/04/13
Сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа
-
Тод мэдээ2019/07/23
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар цуврал хэлэлцүүлэгт оролцохыг хүсэг...