Чөлөөт бүс
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз

Танд алдаа гаргах, хэцүү үе тулгарахад гуньж гутрах, сэтгэлээр унах явдал тохиолддог биз дээ. Тэгвэл уураг тархиа дасгалжуулж, үргэлж хөгжүүлснээр хэцүү бэрх үед ч өөдрөг байж болдог аж.
Бидний уураг тархи муу мэдээг бусад мэдээнээс илүү хурдан хүлээн авч санах ойдоо хадгалдаг. Гэтэл алдаа оноо бүхэн танд өөр нэгэн сургамж, шийдлийг олж өгдөг гэдгийг санаарай. Таныг өөдрөг байлгахад туслах 3 зөвлөмжийг хүргэж байна.
1. Талархал илэрхийл
Тархиндаа сөрөг бодлуудыг хуримтлуулахгүйн тулд эерэг зүйлсийг ч мөн бодож бай. Тархиндаа эерэг үйл явдлуудыг хадгалахын тулд 7 хоногтоо ядаж нэг удаа(өдөр бүр бол сайн) таныг баярлуулсан зүйлд талархал илэрхийлж байгаарай. Талархал нь богинохон байвал зүгээр. Өөртөө тохиолдсон сайн сайхан зүйлийн тухай бодох нь тархинд эерэг үйл явдлыг бүртгэх, санах боломжийг олгодог.
2. Өөдрөг хэлцүүдийг ахин дахин давт
Нэг мэдээг хэр олон сонсоно, төдий чинээ түүнд итгэдэг. Ихэнх улс төрч, сурталчилгааны ажилтан үүнийг мэддэг байх. Өөдрөг хэлцүүдийг өглөө бүр өөртөө хэлж бай. Ингэснээр та тархиндаа үүнд итгэх итгэлийг суулгаж байгаа хэрэг юм. "Би өдрөөс өдөрт сайжирч байна.", "Зорилгодоо хүрэхэд минь гарсан бэрхшээл болгоныг би туулах болно" зэрэг өөртөө урам өгөх хэлцүүдийг байнга давтаж байгаарай.Нөгөө талаас сөрөг хэлц, бодлуудыг давтах бүрт та өөртөө түүнд итгэх боломжийг өгч байдгаа сана.
3. Сөрөг бодлуудтайгаа тэмц
Сөрөг бодлууд бий болох бүрт бид өөрсдөө түүнд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ шийддэг. Асуудалтай тулгарах үедээ юуг хийвэл зөв бэ гэдгийг тунгааж үзэх нь чухал. Бидний тархи сөрөг бодлыг илүү тусгаж авдаг гэдгийг дээр хэлсэн билээ. Тийм учраас сөрөг үйл явдлууд нь байгаагаасаа илүү муу мэт санагддаг. Хүн нэг зэрэг сөрөг болон эерэг зүйлсийг бодож чаддаггүй гэдэг. Тиймээс сөрөг бодлуудыг бодохгүй байхыг хичээгээрэй.
Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Чөлөөт бүс
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.