Өнөөдөр
ЭМЯ: Коронавируст халдварын 553 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 553 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 315 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт байна.
Одоогоор 6822 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1228, жирэмсэн эх 509 байна. Гэрийн хяналтад 22787 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдөр
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 19. Сугар гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.
Өдрийн наран 6 цаг 36 минутад мандаж, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, иахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.
Өнөөдөр
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.03.28-29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Тод мэдээ2024/03/21
Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна
-
Тод мэдээ2020/08/07
Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна
-
Тод зураг2020/06/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Өнөөдөр2022/12/12
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Сэтгэгдэл