Тод мэдээ
Гэрээний үүргээ биелүүлээгүй зам засварын зарим компанид хариуцлага тооцлоо
Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдууллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж гүйцэтгэхээр “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай гэрээ байгуулсан. Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацаа гурван жил байдаг. Харин “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тул захиалагчийн зүгээс “Хансуун зам” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлаж, барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгийг захиалагчийн мэдэлд үлдээж, тус хөрөнгөөр баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх засварын ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
Зам тээврийн хөгжлийн яам нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацааны ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дараагийн гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Тод мэдээ
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
-
Тод мэдээ2022/06/30
Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ
-
Тод индэр2021/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч аж...
-
Тод мэдээ2023/04/24
Мөс цөсрөх аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Тод индэр2023/07/17
Ц.Тулга: Үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар бий
Сэтгэгдэл