Тод мэдээ
ҮСХ: Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны тооллогын дүн гарлаа
2021 оны тооллогоор ААНБ-ын тоо 180.0 мянгад хүрч 2016 оны дүнгээс 61.3 мянга (51.7 хувь)-иар нэмэгдсэн байна.
Үүнээс аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянга (49.4 хувь)-иар, төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянга (5.1 хувь)-иар, төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11.0 мянга (85.6 хувь)-иар тус тус нэмэгджээ.
Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга нь үйл ажиллагаагаа тодорхой шалтгааны улмаас явуулаагүй байна.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2023/04/17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Hүүхдийн сан болон НҮБ-ын Hүн амын санг...
-
Өнөөдөр2022/12/09
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2019/09/20
Шалгалтаар дэн буудлуудаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний савханцар ...
-
Өнөөдөр2020/08/05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж, 70 хүн нас барлаа
Сэтгэгдэл