Тод мэдээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар болов

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар огцруулна.
Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тод мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.23/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ · Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ |
14.00 |
Тод мэдээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана.
Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд:
- Цэцэг төвийн уулзвар
- Зоос гоёлын уулзвар
- Сансарын имартын уулзвар
- Бөхийн өргөөний уулзвар
- Зүүн 4 замын уулзвар
- Нарантуул захын уулзвар
- Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
- Дүнжингаравын урд зам
- Улиастайн уулзвар
- Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
- Маршалын гүүрний хойд уулзвар
- Хоум плаза
- Гандигийн гудамж
- Олимпийн гүүр
- Гадаад хэргийн яамын уулзвар
- Сүхбаатарын Талбай
Тод мэдээ
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна
Өнөөдөр 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоосон. Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн гомдол мэдээллийн дагуу тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан.
Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийг тээврийн хэрэгсэл мөргөж эвдэх тохиолдол нэмэгдэж байна. Гэтэл засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Эвдрэл гэмтлийн тоо өсөж, улмаар 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөсөн.
Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл, ялангуяа том оврын тээврийн хэрэгсэл авто замын эд ангиудыг эвдэх зөрчил нэмэгдэж байгаа учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
-
Тод мэдээ2021/05/21
Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
-
Өнөөдөр2019/09/30
БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ...
-
Тод мэдээ2021/01/05
Хакүхо М.Даваажаргал "Covid-19"-ийн халдвар авчээ
-
Тод мэдээ2021/06/08
“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...