Чөлөөт бүс
Жүжигчин Л.Нурбулан ахиад хагалгаанд орлоо

Монгол Улсын СТА, жүжигчин Л.Нурбулан ахин хагалгаанд оржээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, уушигны буглаа гэсэн оноштойгоор хагалгаанд ороод байсан юм. Гэвч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болж, мөн л урд хөршид эмчлүүлээд ирсэн ч энэ удаад ахин эмнэлэгт хандахад хүрчээ.
Түүний энэ удаагийн хагалгааны талаар ах, дуучин Л.Байздагаас тодруулахад “Манай гэр бүлийнхэн хүүгээ, дүүгээ, ханиа, аавыгаа хөл дээр нь босгохын төлөө дор бүрнээ хичээж байна. Анхны хагалгаанаас хойш өвөл, хаврын улирал ард үлдэж, зунтай золголоо. Энэ удаагийн хагалгааг Монголдоо хийлгэсэн. Ааваас маань хойш манай гэр бүлд тохиолдоод байгаа хоёр дахь хэцүү зүйл энэ байна. Үрийнхээ төлөө шаналах ээжийнхээ нулимсыг харна гэдэг амаргүй байна л даа. Манай гэр бүлийнхэн бол урлагт зүтгэж яваа улс. Аавыг маань өнөөдөр ч бүтээсэн дүрээр нь олон хүн хүндэлж хайрладаг. Тиймдээ ч энэ удаад урлагийн Янжинлхам бурхан биднийг ивээж, хэцүү бүхэн ард үлдээсэй хэмээн хүсч байна” хэмээн ярьж байна.
Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Эгэл амьдралд өнгө нэмж, гэрэл гэгээ цацруулан сэтгэл зүрхээ, алт шиг үнэтэй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулан байж ард олондоо инээд бэлэглэгч түүнийг эргэн тайзнаа ирэхийг хүлээсэн багачууд өнгөрсөн Хүүхдийн эрхийн хамгаалах өдрөөр олон байлаа. Тайзаа санасан Нураа ч уран бүтээлдээ эргэн орохыг ихэд яарч байна.Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
