Үйл явдал
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.11.02/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Төсвийн байнгын хороо |
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
09.00-17.30 |
334 тоот |
|
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцах |
09.00 |
“Их засаг” |
|
3 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
|
4 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
|
5 |
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
|
6 |
Хууль зүйн байнгын хороо |
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.
Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

Үйл явдал
AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна
Сүүлийн үед AI технологид суурилсан мэдээллийн системүүдийн өгч буй хариу бодит нөхцөл байдалтай зөрөх тохиолдол анхаарал татаж байна. Ялангуяа улс төр, олон улсын харилцааны шинжтэй, богино хугацаанд өөрчлөгдөх мэдээлэл дээр ийм зөрүү илэрч байгааг хэрэглэгчид онцолжээ.
Тухайлбал, Япон улсын улс төрийн шинэчлэл, удирдлагын өөрчлөлттэй холбоотой асуултад зарим AI системүүд хуучирсан мэдээлэлд тулгуурлан хариулж, бодит байдлаас зөрсөн дүгнэлт өгөх тохиолдол гарчээ. Энэ нь хиймэл оюун ухааны системүүд бодит цагийн мэдээлэлтэй бүрэн уялдаж ажиллахгүй, тодорхой хугацааны хоцрогдолтой өгөгдөл дээр үндэслэн ажиллаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар AI системүүд нь асар их хэмжээний өгөгдөл дээр сургагддаг ч мэдээллийг шинэчлэх, бодит цагт нийцүүлэх процесс нь харьцангуй удаашралтай байдаг. Үүний улмаас улс төрийн шийдвэр, томилгоо, олон улсын уулзалт зэрэг хурдан өөрчлөгддөг мэдээлэл дээр алдаа гарах эрсдэл өндөр хэвээр байгаа юм.
Иймд хэрэглэгчид AI-аас авсан мэдээллийг шууд үнэн гэж хүлээн авахгүй байх, албан ёсны эх сурвалж, олон улсын нэр хүндтэй мэдээллийн агентлагийн мэдээг давхар нягтлах шаардлагатайг шинжээчид зөвлөж байгаа.
Цахим орчинд мэдээллийн урсгал эрчимжиж буй энэ үед хиймэл оюун ухаан ч алдаа гаргах боломжтойг энэхүү жишээ харуулж байгаа бөгөөд мэдээллийн үнэн зөв, эх сурвалжийн баталгаажуулалт улам чухал болж байгааг онцолж байна.
Үйл явдал
Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгдэж буйг анхаарууллаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгдэж буйг олон улсын кибер аюулгүй байдлын байгууллагууд анхаарууллаа. Ялангуяа санхүү, эрчим хүч, харилцаа холбооны салбарын байгууллагууд халдлагад өртөх эрсдэл өндөр байгаа бөгөөд халдлагын арга хэлбэр улам нарийсч, зохион байгуулалттай болж буйг онцолж байна.
Шинжээчдийн мэдээлснээр, сүүлийн үед
- нууц мэдээлэл хулгайлах
- ransomware буюу өгөгдлийг барьцаалах
- хуурамч имэйл, холбоосоор дамжуулан нэвтрэх
зэрэг халдлагын тохиолдол нэмэгдэж байна.
Зарим тохиолдолд хиймэл оюунд суурилсан арга ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэх оролдлого хийж буй нь кибер халдлагын шинэ хандлага болж байна.
Мөн зарим бүс нутагт интернетийн үйлчилгээ доголдох, систем түр хугацаанд саатах зэрэг үзэгдэл бүртгэгдсэн нь кибер халдлагатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Кибер аюулгүй байдлын байгууллагууд байгууллагуудад хандан мэдээллийн хамгаалалтаа сайжруулах, системийн шинэчлэл хийх, ажилтнуудын цахим аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
-
Үйл явдал2025/02/07
“Харбин-2025” Азийн Өвлийн наадмыг МҮОНТ болон MNB SPORT сувгаар...
-
Тод зураг2020/03/05
Цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй зөрчил дийлэнх хувийг эзэлжээ
-
Дэлхий нийтээр..2023/04/18
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав
-
Дэлхий нийтээр..2022/11/17
ЗГ: Худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулж, цахимжуулна
