Тод мэдээ
Улсын хэмжээнд дизель түлшний ердийн хэрэглээний 21 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 106,611 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,109 тн, АИ-92 автобензин 39,125 тн, АИ-95 автобензин 4,164 тн, Дизель түлш 53,254 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 29 хоног, АИ-95 автобензин 31 хоног, Дизель түлш 21 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Оны эхний 10 хоногт нийт 38.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 0.05 мян.тн, АИ-92 автобензин 6.4 мян.тн, АИ-95/98 автобензин 0.6 мян.тн, Дизель түлш 27.5 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 0.9 мян.тн, Жет А-1 түлш 0.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 3.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна. Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
