Бидэнтэй нэгдэх
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

СБД-ийн зарим хороодод хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

Огноо:

,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гарлаа. Уг захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23 дугаар байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

Хэрэв та хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Алтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 17-19 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 13. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэлщд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр3 цаг 22 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын нэрийг УИХ-аар оруулалгүй гаца...

Тод индэр5 цаг 9 минут

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од : Залуучуудаа АЛТ болгоё

Тод мэдээ9 цаг 36 минут

"Өмнийн говийн хийморь" сонсдог ном хэвлэгдэн гарлаа

Тод мэдээ9 цаг 41 минут

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуула...

Тод мэдээ9 цаг 45 минут

Цэргийн тангаргийг монгол бичгээр бичиж өрсөлдөв

Тод мэдээ9 цаг 50 минут

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжлээ

Тод мэдээ10 цаг 16 минут

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Тод мэдээ10 цаг 21 минут

“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар...

Тод мэдээ10 цаг 24 минут

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Тод мэдээ10 цаг 27 минут

УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно

Өнөөдөр10 цаг 31 минут

СБД-ийн зарим хороодод хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

Өнөөдөр10 цаг 34 минут

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Санал болгох