Тод мэдээ
АТГ: Төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богд хан уулын дархан цаазат газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилт хангалтгүй байгаа тул цаашид ажлаа эрчимжүүлэх талаар тодорхой чиглэлийг өгч ажиллалаа.
Иргэд, олон нийтээс 110 утсаар ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баян-Өлгий аймгийн Бугат сум, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдлийн талаарх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагааг явууллаа.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл