Дэлхий нийтээр..
Зэрлэг амьтдад зориулан 1,5 тонн өвс тараан байршууллаа
Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид тусгай хамгаалалттай газрын А бүсэд зэрлэг уулын туруутан амьтдад зориулан эхний ээлжид 6 цэгт 60 боодол буюу 1,5 тонн өвсийг тараан байршууллаа.
Их нартын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум Айраг сумдын нутгийн дамжин оршдог.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
-
Дэлхий нийтээр..2022/12/13
АН-ын бүлгээс жагсагчдын эрхийг хамгаалж эрх баригчдад шаардлага өгнө
-
Дэлхий нийтээр..2026/03/13
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарн...
-
Үйл явдал2020/02/03
Хоёрдугаар сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлнө
-
Дэлхий нийтээр..2023/09/29
“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ
